Н.Учрал: ЗГ-ын хөтөлбөрт тусгагдсан 149 төслийг эрэмбэлж, сонгогдсон төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлдэг болно

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/uvka.jpg

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллахдаа тус банкны засаглалыг сайжруулахад анхаарч, шинээр боловсруулж буй хуулийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байдаг.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт 149 төсөл, арга хэмжээг эрэмбэлж, тэндээс сонгогдсон төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлдэг болохыг мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийг нээлттэй, ил тод болгоно гэв.