2026 оны төсвийн төсөлд санал өгсөн иргэдийн тоо 154 мянга болж, боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлыг хамгийн их хөнджээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:2025/08/ZASAG.jpg

2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

Түүнчлэн татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэдэндорж1 жил өмнө

    Байгаль хамгаалал Аялал Жуулчлалыг салгаж болохгүй ээ.Аялал жуулчлалыг дэмжих ажлыг бодитоор хийх шаардлагатай.

  • О
    Олонбаяр1 жил өмнө

    Төрийн албан хаагчид тэр дундаа Багш, цагдаа гэх мэт ажилчдын цалин хангамжыг нэмэх, татварын дарамтаа багасгах

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00