С.Мөнхчулуун: Бай шагналд Ланд-300, Лексус-570 өгч валют гадагшлуулж байхаар мөнгийг нь өгчихвөл яадаг юм. “Их хурд“ уралдаанд л гэхэд 9 ширхэг Ланд-300 худалдагдлаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин
420
legacy:2025/08/bsau_700x480.jpg

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун ойн баяр наадмуудаар олгодог бай шагналыг шүүмжилж, өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Бай шагналд Ланд-300, Лексус-570 өгч валют гадагшлуулж байхаар зүгээр л 200 сая, 300 сая, 500 сая гээд мөнгийг нь өгчихөөр яадаг юм! Өөрөө тэгээд тэр мөнгөөр нь Ланд-аа авна уу, лаагаа авна уу өөрийн дур. Их Хурд уралдаанд л гэхэд 9 ширхэг Ланд-300 худалдагдлаа. Мөн улсын аварга малчны шагналд гэр өгдөг, түүнийг нь малчин өөрөө очиж авдаг нь бараг дарамт шахуу санагдсан. Улсын аварга болтлоо хөдөлмөрлөчхөөд гэргүй малчин ч гэж юу байх вэ дээ. Тэгээд аваргын гэр гээд бэлгэдлээ бодоод зарж ч болохгүй, зүгээр сувинер болоод л байж байдаг байх. Тиймээс илүү хэрэгцээтэй юмаар шагнах эсхүл мөнгийг нь өгчихвөл дэмтэй гэж санах юм" гэв.

Хуваалцах:420

СЭТГЭГДЭЛ (42)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Ерөөсөө ганц машин биш бидний өмсдөг хувцас бүх хэрэглээ байшин барилгын материалууд бүгд гадагшаа валют зөөж орж ирдэг. Лангуу дүүрэн алт мөнгөн эдлэлүүд бүгд хулгайн замаар татваргүй орж ирдэг. Гааль дээрээ байцаагч нартай хуйвалддаг байх. Валют олдог нь цөөхөн дөө, газраа ухаж эрдэнэс баялгаа гаргана, малынхаа бүтээгдэхүүн ийг гаргана, харьд очиж хар бор ажил хийнэ. Монгол гэж ийм хөөрхийлэлтэй улс.

  • З
    Зочин

    Яаг үнэн монголдоо ээлтэй хэн хэндэй дэмтэй юмаа хиймээр л байх юм. Гэхдээ бөх морь л гэх юм харваачиддаа дүйх юм олгож байх. Эрийн гурван наадам биздээ. Бусад хавтгай шагналаа больцгооё оо.

  • З
    Зочин

    Тиймээ !.Яг үнэн .Цагаан сараар хүртэл бараа биш мөнгө өгдөг болсон шүү дээ гэх мэт..

  • З
    Зочин

    Дэлхий даахгүй шахам баян дээлний оромцоггүй шахуу ядуучуудад л боллоо доо

  • З
    Зочин

    Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө гэдэг шүү мөнгө нь дээр

  • З
    Зочин

    Өөрийнхөө хувийн малыг маллаж өсгөсний төлөө улсын аврага энэ тэр гэж улсаас татвар төлөгчдийн мөнгөөр шагнаж байдгаа болимоор юм ....пизда

  • З
    Зочин

    Яг үнэн бай шагнал өндөр байх тусам дандаа найраа луйвар болж байгаа

  • З
    Зочин

    Avilgal hulgain mungiig hil davuulj avch bgaa shvv belneer ugnu tatvar tulnu deerees eh vvsberee tailbarlah hereg garna geed bvh yumaa bolgoomjlood hulgain argaar oruulj irj bgaa

  • З
    Зочин

    Энэ их шагналаасаа улсадаа татвар төлж бга юу

  • З
    Зочин

    Унаач хүүхэд нь бай шагналын 20%-ийг авах хууль эрх зүйн эрхтэй гэтэл тэр шагнал урамшуулалыг нь унаач хүүхэдэд өгдөг уяач морьны эзэд байдаг бол уу олгож байгаа эсэхийг нь хянадаг шалгадаг заавал хуулиа биелүүлэхийг шаардаж хүүхэдүүдэд тэр урамшуулалыг нь олгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага хүүхэдийн эрхийн төлөө явдаг хүмүүс байна уу

  • З
    Зочин

    Ер бол бөх морь 2 т ийм өндөр үнэтэй шагнал өгдөг өө боливол яасан. Тэртээ тэргүй дан допингтой бөх худлаа унаж өгөөд, мөн дан эм тариа, тэжээл бордоогоор явдаг эрлийз морьдыг үзэх хүнгүй болно шүү.

  • З
    Зочин

    Наадуул чини найзыхаа бизнисииг л дэмжииштэ дараа нь хариу ирнэ

  • З
    Зочин

    Mash zuw sanal bna.

  • З
    Зочин

    Маш зөв хэлжээ.

  • E
    erhm

    harin tiin tee mashingui buh ch gej haannaas bhav!!!

  • З
    Зочин

    Зөв шүү өөрсдөө тэр бай шагнал хүртсэн мөнгө төгрөгөө юу ямар унаа тэрэг авч явах нь хувь хүний эрх шүү бүх мөнгөөрөө машин тэрэг авна уу өөр байр сав авна уу ямар хамаа байнаа ай зөв хө

  • З
    Зочин

    Увсынхан ч гэсэн хандиваараа цахигаан станцтай болчихгүй дээ тэнэгүүд

  • З
    Зочид

    Маш зөв. Мөнгө өгөх нь амьдралд хамгийн зөв шийдвэр байна. Цаашдаа манай засаг дарга болно гэж ахмадууд бид хүлээж байгаа шүү. Ажилд нь амжилт хүсэж байна.

  • Ч
    Чимэгээ

    Манай Мөнхчулуун дарга мундаг шудрага Сайн дарга шүү зөвөө зөв тандаа амжилт Хүсье

  • З
    Зочин

    Тэнэг юм ярих юм. Тэр мөнгөөр нь унаа аваад л унана ш тээ

  • Г
    Ган

    Бараг тэр нь дээр дээ

  • Э
    Эгэл

    Маш зөв

  • Т
    Тийм.

    Заавал борлуулалт хийж бэлэг өгөх албагүй шт тээ, мөнгө өгөх чинь хамгийн зөв санаа байнаа. Та өөрөөсөө эхлээд аймагтаа үлгэрлээд явчих.

  • З
    Зочин

    Хүмүүс татварын дараа олсон мөнгөө нийлүүлээд авч өгч байгаа юмнаас бас татвар авах уу??? Хол очиж хуц л гэж хэлнэ дээ

  • З
    Зочин

    Бодитой л юм өгсөн нь дээр байхаа. Ямар улсаа худалдаад юм авч өгч байгаа биш!!!

  • З
    Зочин

    Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө өө гэж.

  • З
    Зочин

    Тэр шагналаас нь татвараа авааачдэээ худлаа хуцсан лалрууд

  • З
    Зочин

    Материалист хэнхэг нүүдлийн тархинд өөр яаж шагнах талаар санаа орж ирэхгүй ээ, бэлэн байгаа, чаддаг зүйл нь т энэ

  • З
    Зочин

    Зөв шүү.

  • З
    Зочин

    УБ хотын даргын хүү Миеэгомбын Энхболдын тэтгэсэн ММСУХолбоо нь М.Энхболдыг хурдан удмын адуун сүрэгтэй болгосон. Эрх мэдэлтэй үедээ харилцан тэтгэж Монгол улсыг морь уралдуулдаг хөрөнгөтэй хэдэн хүний зугаа болгож хөгжүүлсэн. Хэдэн арван хүүхдийг амь нас, эрүүл мэндээр хохироож, морьдыг зовоож байна даа.

  • И
    Иргэн

    Монгол улсын хамгийн их мафиууд үүрэлсэн холбоо бол яаалтчигүй ММСУХ- мөн!!! Аймшигтай

  • И
    Иргэн

    Энэ өндөр бай шагнал бол МАН - Ан - мафиуудын Монгол улсыг бүхийл зүйлээс хулгайлаж, луйвардаж дээрэмдэж авсан мөнгөний өчүүхэн хэсэг нь!!! Энэ өндөр бай шагналаар дамжуулаж Монголчуудын морин соёлыг ашиглах Монгол улсын төрийн сонгуульд ашигалдаг мафиуудын сүлжээ болсон холбоо шүү дээ хө!!! ММСУХ- бузарыг дэлгэвэл Монголд багтахгүй бузартай!!!

  • З
    Зочин

    Мөнгө илүүдэхгүй

  • З
    Зочин

    Эцгийн хийсэн зүйлийн төлөө үр хүүхдүүд нь ямар буруутай гэж наад нэг хуучирсан арга барилаа одоо болиоч дээ.. хүүхдүүд нь өөрийн үзэл бодол ,зөв бурууг том болоод ялгаж салгаад л явна шүү дээ хүүхдэд нь эсэргүүний хүүхэд гээд хоч өгнө,сургуулиас нь хөөнө,гадаад хуваарь авсан байхад болиулна.ёстой хүнийг удмаар нь муулаад амьдралгүй болгоно энэ МАХН,дараа нь энэМАН....АН ч магадгүй ээ ах намаасаа их юм сурч бгаа.....

  • З
    Зочин

    Дансаар нь шагналыг нь өгч болно.Сумын соёлын төвд шагналыг гардуулахдаа мөнгөн дүнгээр нь хэлж болно.

  • И
    Иргэн

    Маш зөв санаа байна

  • И
    иргэн

    Нийслэлчүүдийн заяа дутаж засаг дарга болгож чадаагүй дээ

  • З
    зочин

    Дүү ямар хамаа байнаа Чи насанд хүрсэн хүнийг нсаараа өөр дээрээ данслаад явах уу?

  • З
    Зочин

    Зөв шүү хэрэгтэй, хэрэггүй юм өгч бхаар мөнгө зүгээр дээ

  • З
    Зочин

    Зөв л юум

  • M
    Mongol

    Ta buruu bichij baa,naad Nukuriin duu chini tanxai etgeed l de

  • З
    Зочин

    Хэл аманд их орооцолдсон, сайн муу юм үзсэн болохоор нь Мөнхчулууныг гайгүй гэж боддог.