Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/batzh3.jpg

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

legacy:ХХЗХ/batu1.jpg

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол, Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цаашид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

legacy:ХХЗХ/batu.jpg

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид Солонгос, Монгол хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.