“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:2025/08/6396e532ec6c6.png

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэлтсийн гурван дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, өмнөх дарга нь яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал томилогдсон цагаасаа эхлэн компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргах талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж.

Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөлсөн байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    МАН ын өлөнгүүд суганы үснүүдээ солихоос өөр өөрчлөлт гарлаа юу

  • И
    Иргэн1 жил өмнө

    Манай ангид нэг жаахан жудаг муутай сурлаг тааруу хүүхэд байлаа тэр маань МАН - д элсэж улс төр хийж явсаар одоо гайгүй байртай машинтай болсон шүү!! Даанч анги хамт олны дунд МАН -АН мафиуудын цүнх баригч гээд жаахан хийгддэг тал бий гэхдээ цөвүүн цагт яс хугарахаар нэр хугах гэдэг цайрчихсан улс төрчид нэртэй хүмүүс элбэг болжээ!!!

  • Д
    Даваасүрэн1 жил өмнө

    Өндөр цалинтай их эрх мэдэлтэй гахайнууд хийх ажилгүй гарын үсэг зурж авлага авах тансаглах архидаж хүүхэндэхээс өөр ажилгүй намын бөөс тэжээвэр гахайнууд

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Ер МАН -АН - д иймэрхүү хүмүүс л гишүүн болж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах зорилго өвөрлөж улс төрөөр явдаг нь үнэн шүү дээ хө!!! МАН -АН - жудагтай хөдөлмөрч шудрага хүнд орон зай, уур амьсгал байхгүй шүү дээ!!! МАН -АН мафиуудын улс төр бол тэр чигээрээ зэвүүн хүмүүсийн цөвүүн уур амьсгал байдаг!!!

  • Б
    Б.НЯМЖАВ1 жил өмнө

    3даргыг ажлаас халсан гэвүү.тэд тун удахгүй өөр газар арай дөнгүүр ажилд орчихно. Ер нь тэд.тийм л тавилантай бурхны үр сад шүүдээ. Авто тээврийн яамны ТББ ДАРГА ажилтнаа зодож чөлөөлөгдөөд эрдэнэт үйлдвэрийн дэд дарга болж бүр цалин хангамж 3дахтн нэмэгдсэн баримт бий. Энэ 3 архичин албан тушаалаа голоод л ийм жүжиг найруулсан биз.за харж л байядаа.