ЗГ: “ЭМДС-ийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:2025/08/518275633_727602699901617_5527598847091661551_n-1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-“Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл

-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил/

-“Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын явцын талаар

-Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээний талаар

-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажлын явцын талаар

-Монгол Улсын Ерөнхий сайд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан талаар