Б.Бат-Эрдэнэ: Боловсролын Сайд маань гоё сандал, ширээтэй болжээ. Одоо бүх сургууль, цэцэрлэгийн сандал ширээг хүүхдэд ядаж ээлтэй болгоод өг

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 1 сек
80
legacy:2025/08/484487078_636879345640620_3847220538353189598_n-1.jpg

Боловсролын яамны 969.7 сая төгрөгөөр тоноглож, тохижуулсан хурлын танхим олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, Боовсролын цахим шилжилтийн хүрээнд 2025 оны улсын төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулан цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авсан гэдэг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Хана нь онгойж цас шуурга, бороо орсон ангиудтай, зуух тавьж цаг тутам галладаг ангиудтай сургууль, цэцэрлэгүүддээ тэрбум төгрөгөө тавьчихгүй дээ. Харамсалтай байна.Сургуулийн хүүхдүүдийн сурах орчин, хичээлийн сандал ширээ, дотуур байр гэж улсын төсөв хүрч очдоггүй, сайд дарга нарын бодол санаанд бол хэтэрхий их алслагдсан байдаг бололтой.Улсын төсвийг өөрсддөө биш ард иргэдийнхээ төлөө зарцуул гэж тавьж өгдөг.

Боловсролын Сайд маань гоё сандал, ширээтэй болжээ. Одоо ийм гоё сандал ширээн дээрээс ажлыг илүү бүтээмжтэй болгоод бүх сургууль, цэцэрлэгийн сандал ширээг хүүхдэд ядаж ээлтэй болгоод өг" гэв.

Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт уламжилсан байдаг. Хамгийн сүүлд ЗГ уг шаардлагыг АТГ-т өгсөн гэдэг мэдээллийг өгөөд буй юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    би.

  • З
    Зочин1 жил өмнө

    Сургуульд шинэ ирсэн ширээ сандал нь хужаагийн хамгиын муу хог байдаг хүүхэд ширүүхэн өнгөрөхөд эмтрээд унадаг түүнийг нь багш нар үйлээ үзэж засадаг бодит байдал яг л ийм байдаг шүү. Монголд сурагч ширээ хийдэг компани байдаг юм билээ 10 жилийн баталгаатай гэтэл хужаагийн хогиыг хог....

  • З
    Зочин1 жил өмнө

    ХҮН нэртэй арчаагүй өлөн хулгайчууд байж

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    МАН - хан чинь боловсролын салбарыг маш шүүмжилдэг болжээ, сандал суудалыг нь авах гээд боловсролын салбарт хайр зарлаад эхлээ дээ!!! Ккк МАН - н 104- жилийн хугацаанд завсаргүй удирдсан боловсролын салбар Дэлхийн хамгийн хоцрогдсон боловсролын салбар болсон нь үнэн шүү!!! МАН мафиуудаа!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Боловсролын яам гэж нэг их гоёдсон нэртэй ямарч мэдлэг боловсрол үгүй бодлогын чанартай ямарч бүтээл гаргаж чадахгүй ийм л шуналын туламнуудаар дүүрчихсэн хогийн газар болчихсон шүү дээ

  • Б
    Баяраа1 жил өмнө

    Бат-Эрдэнээ чи өөрийнхөө урьдах ажилдаа анхаар. Чамайг боловсролын сайд болгохгүй байлгүй дээ. Ямар их завтай попордог нөхөр вэ.

  • З
    Зочин1 жил өмнө

    SEXSEER VANXANDI80. 955877ANUSDI BOOB XXNOO

  • З
    Зочин1 жил өмнө

    үнэндээ хуучин загварын уулзалтын ширээ харагдаж байна шүү дээ. Энэ Батэрдэнэ мэтийн поп залуучууд өөрсдөө сайдаа санагалзаад элдэв авир гаргахаасаа ичихгүй гарууд юмаа