ТЦА: Согтуугаар жолоо барьсан үедээ урсгал сөрж, автобустай мөргөлдсөний улмаас нэг хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg
legacy:ХХЗХ/tsagdaamashinncopy.jpg

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 1 хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Иймд Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.