Н.Учрал: Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлсэнээр бизнесийн орчны хүнд суртал буурах боломжтой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/uchka.jpg

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллийг өнөөдөр (2025.08.15) хүлээн авч уулзав.

Энэ үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих, уул уурхайн биржийн хууль, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгох, тэтгэврийн реформ, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны арилжааны талаар олон нийтийн ойлголт, ил тод мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд мэргэжлийн холбооны байр суурийг сонсож, санал солилцлоо.

legacy:ХХЗХ/533252011_1164434369063743_6810869514093291542_n.jpg

Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хувьд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсонд давхар хариуцлага гэж хүлээн авч байгаагаа илэрхийлээд, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлогын хүрээнд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах боломж, бизнесийн орчны хүнд суртлыг бууруулах, төрийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн дуу хоолойг тусгах талаар онцоллоо.

legacy:ХХЗХ/uchka1.jpg

ЭЗХЯ нь зах зээлд хувийн хэвшлийн орон зайг тэлж, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бий болгохыг чухалчилж байна. Энэ хүрээнд мэргэжлийн оролцогчдын санал шийдэл, уялдаа холбоо чухал. Иймд, бодлогын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогчид асуудлаа хамтдаа тодорхойлох, шийдэл дэвшүүлэх ёстойг онцлов.