ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ

Улс төр
YanjindulamУнших: 3 мин 58 сек
100
legacy:2025/09/2f45a79cb7a64e8cba9b58a57a3c4dcf.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 2026 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барисан билээ. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд туссан онцлог заалтуудыг уншигч танд хүргэж байна. Засгийн газрын зүгээс энэ удаагийн төсвөө макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогод суурилан боловсруулсан гэдгийг онцлоод буй юм.

-Анх удаа төсвийн төсөлд ИРГЭДЭЭС САНАЛ АВЧЭЭ-

legacy:2025/09/tusuv2026/4.jpg

2026 оны төсвийн онцлог нь төсвийг боловсруулах явцад анх удаа олон нийтийн саналыг авсан явдал. Тодруулбал, нийт 189 мянган иргэн саналаа хүргүүлсэн. Үүнээс давхардсан тоогоор 235 мянган иргэн нь төсвийг эрүүл мэнд, боловсролын салбар руу чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

-31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргана-

legacy:2025/09/tusuv2026/1.jpg

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь 2025 оны батлагдсан дүнтэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр өсөхөөр байна. Энэхүү өсөлтийн 626.4 тэрбум төгрөгийг орлогын албан татварын орлого, 386.4 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын өсөлт тус тус эзэлж байна.

-Нүүрсний экспортоо ӨӨДРӨГӨӨР төсөөлөв-

legacy:2025/09/tusuv2026/2.jpg

Манай улсын хувьд төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн найдвар тавьдаг салбар бол уул уурхайн салбар юм. Энэ утгаараа 90 сая тонн нүүрс экспортлоно гэх өөдрөг төсөөллийг дэвшүүлжээ. Ингэхдээ ирэх онд зэс, нүүрсний экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн нийт орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Тодруулбал, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 133.7 ам.доллар байхаар байгаа талаар Төсвийн төсөлд тусгажээ

-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмж, банкны картаараа худалдан авалт хийх бүрд автоматаар төлбөрийн баримт бүртгэгдэх боломжтой болгоно-

legacy:2025/09/tusuv2026/3.jpg

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар төлбөрийн баримт бүртгэгдэх боломжтой болохоос гадна зах, худалдааны төвүүд, цахим худалдаа эрхлэгчдийн төлбөрийн баримт олголтыг идэвхжүүлэх талаар ч төсвийн төсөлд тусгажээ.

-Багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоно-

legacy:2025/09/tusuv2026/6.jpg

Ирэх 2026 оныг Засгийн газраас "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан байдаг. Энэ утгаараа салбарын багш, ажилчдын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаатай асуудал сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон. Тэгвэл нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан байна.

-2026-2028 онуудад эдийн засаг ӨСНӨ-

legacy:2025/09/tusuv2026/8.jpg

Эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь байхаар төсөөлжээ. Тус өсөлтийн гол хөдөлгөх хүчийг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт хэмээн харж буй. Гэвч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн таамаглалд нүүрсний зах зээлийн үнэ ханш болон БНХАУ-ын зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй байдалд оруулж байгааг дурджээ.

-2026 онд БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт анхаарна-

legacy:2025/09/tusuv2026/7.jpg

Төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн зүгээс боловсрол болон эрүүл мэндийн салбарт төсвийг чиглүүлэх ёстойг шаардсан. Тэгвэл ирэх онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,089.5 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.

Харин боловсролын салбарт 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448.0 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна.

-Тэтгэврийн хэмжээг НЭМЭГДҮҮЛНЭ-

legacy:2025/09/tusuv2026/9.jpg

Нийгмийн хамгааллын салбарын урсгал зардлын тооцоололд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой заалт багтжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон бөгөөд үүндээ нийт 378 тэрбум төгрөг нэмж хуваарилах аж.

-Олны анхаарал татсан МЕГА ТӨСЛҮҮДЭЭ хэрхэн санхүүжүүлэх гэж байна вэ-

legacy:2025/09/tusuv2026/5.jpg

Ирэх оны төсвийн төсөлд нэлээдгүй олон мега төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэх дүнг тусгаж өгсөн байгаа. Эдгээрээс олны анхааралд өртсөөр ирсэн таван төслийг жишээлэн авч, ирэх онд санхүүжих дүнг нь сонирхуулж байна. Тухайлбал, нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл. Эл төслийн явц одоогийн байдлаар 33 хувьтай байгаа бөгөөд ирэх онд 26 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсөлд тусгаад байна.

18 хувьтай хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг ирэх онд 99 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь ээ. Мөн 29 хувьтай үргэлжилж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг 207 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж.

-Сангууд 2-4 орчим их наядын ҮЛДЭГДЭЛТЭЙ байна-

legacy:2025/09/tusuv2026/10.jpg

Хамгийн сүүлийн байдлаар Төсвийн Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдэл энэ хэмжээнд байна. Ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 292.1 тэрбум төгрөгийг, ААН-ийн орлогын албан татвараас 75.6 тэрбум төгрөгийг буюу нийт 367.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И1 жил өмнө

    Жавхлан 24 оны ьөсөвт нүүрсний үнийг буурахыг хэн хүнгүй мэдсээр, хэлсээр байхад томорч бгаад өндөр хэвээр батлуулж дараа нь төсөвт тодотгол хийлгэж бөөн будлиан тарьсан. Одоо бас нүүрсниы гаргах хэмжээг хэзээч байгаагүй, авах талын гангийн экспорт ихээхэн багассаар байхад 90 сая ыг гаргана гэж бас бүтэхгүя тоо ярьж үймүүлж бгааг ойлгохгүй юм. Энэ жил хадийг гаргаад байна, үсрээд хэд болохв ???

  • Z
    zochin1 жил өмнө

    oilgoh uhaan hairla

  • З
    Зочин1 жил өмнө

    2000 AAD ONII ENHBAYARIIN 500 - 600 AAD TERBUM ONOODRIIN 30 GARAN IH NAYADIIN TOSOVTOI BOLSON BAIHAD ARD IRGEDIIN AMIDRAL 2000 ONIIHOOS DEERDSENGUI BUR HUN BUR OR ZEELTEI HUNII MON CHANAR BUR DORDOSON

  • Ж
    Жа1 жил өмнө

    Жавхланг зайлуулахгүй бол Монгол улсыг хорлож дууслаа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Ъ

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэгл их төсөв хэмнэх юм хуцсан ээлж ээлжээрэээ гоё жүжиж хагартлааа баяждаг үе юмдааа

  • З
    Зочин1 жил өмнө

    өөр дамжуулан Монгол улсыг, Монголын ард түмнийг дээрэмдэж байна. Үүнтэй тэмцэх ёстой. Жагсацгаая! Муусайн хулгайчуудыг улс төрөөс зайлуулцгаая! Бодит чадавхаас даруй 5-8 их наяд төгрөгөөр илүү буюу төсвийг 30%-иар хөөсрүүлж Монгол улсын эдийг засгийг хорлож байна. Монгол улсыг сульдаанд оруулж байна. Монгол улсыг харь гүрнүүдийн өрийн хүлээсэнд үйх гэж байна. Үүнтэй тэмцэцгээе, ард түмээн!

  • З
    Зочин1 жил өмнө

    Балай солиотой муу хулгайчууд. Энэ жил бид хамгийн ихдээ 45-55 сая тонн нүрс л гаргаж чадна. Ирэх жил ч ялгаагүй. Тийм байхад 90 сая тонн нүүрс гаргана гэж солиорох юм. Ерөөсөө л Ман-н гол тактик нь төсвийн хулгай боллоо. Энэ муу хүүрнүүдийг жагсаж огцруулцгаая! Ноднин яг ингэж улаан дайраал хоосон хөөсөрсөн төсөв батлуулсан. Энэ жил төсвийн хүлээгдэж буй алдагдал 10 их наяд төгрөг. Одоогийн байдлаар манай улс дөнгөж 27-хон сая тонн нүүрс гаргаад байна. Үлдэж байгаа 4-хөн сард үсрээд 12-18 сая тонн нүүрс л гаргаж чадна. Гэтэл 2025 оны төсвийг батлахдаа 86 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Чухамдаа талд нь ч хүрэхгүй байхаар орлого тасрах нь тодорхой болоод байна. Ийм байхад муу новшнууд дахиад өндөр зардалтай төсөв оруулж ирлээ. Яахав ээ иргэд ээ! Энэ бол алдагдал. Энэ бол өр. Хэрэв энэ маягаар бид 26 оныг үдвэл Монгол улс 7-8 тэрбум долларын өр нэмэх гээд байна. Одоо байгаа өр нь 38 тэрбум доллар. Үүний 9 тэрбум доллар нь засгийн газрын өр байгаа. Ман, Оюун-Эрдэнэ, Занданшатар төсв

  • З
    Зочин1 жил өмнө

    1.3 их наядын алдагдалтай төсөв гэдэг чинь ...энэ хэмжээний өр тавьж л алдагдлыг хаана. Наадахаа буцаан татаж алдагдалгүй төсөв батлахыг шаардацгаа

  • А
    Ариунаа1 жил өмнө

    Дүүжин тээвэрээ хаях гэхээр 33% тай гээд байдаг наад ажлаа Амарсайханаас хариуцлага тооцож үргэлжлүүлээчээ.манайд таарах тээвэр биш гээд байдагшдээ.