Хилээр оргон зугтсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханаас болж, хэргийн шийдвэрлэх явц удааширч байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 33 сек
260
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хил давж зугтаад 40 гаруй хонож байна. Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.

Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж буй аж.

Тэгвэл Б.Амарсайхан хил давж зугтснаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байгаа аж. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ирээгүй, хуулийнхантай ямар ч холбоо бариагүй мөрдөн байцаалтад саад учруулж, хоригдож буй найзуудыгаа "чирсээр" байна.

Өөрөөр хэлбэл, Б.Амарсайхан хурдан ирж мэдүүлэг өгснөөр уг хэрэг прокурор, шүүх рүү шилжиж, хэрэгт холбогдоод буй залуус буруугүй бол суллагдах, буруутай бол ялаа ав шийтгэлээ авах гэх мэт дараа дараагийн ажиллагаа хийгдэх юм байна.

Сануулахад, Б.Амарсайханыг ирсэн даруйд хар тамхины тест авах байсан. Хар тамхины тестийн илрэх хугацаа 30 хоног дотроо байдаг аж. Харин өдгөө 40 гаруй хоног өнгөрсөн тул хар тамхины тест авах ажиллагаа талаар өнгөрч байна.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд өнгөрсөн наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Уг хэрэгт Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, П.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарын 4 хүн холбогдож, өдгөө Б.Амарсайханаас бусад гурав нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дан дээрмээр баяжсан гэр бүл! Анхны хохирогч япон эмэгтэй, тэдний гэр бүл баатарсайхан хулан нарын шившгийн дээрэмчид гэдгийг ярьдаг. Мөнгийн аваад үүрээр зугтсан гэдэг.

  • I
    irgen

    ymar huniig hereg hiisen bhd gadaad gargaad ywuldag huulitai oron be tamine ter gargaj ywulsan hund ni hariutslaga ni uguh heregtei shde tamine🤗👍

  • З
    зочин

    юу гэнэв, говь ХХК ын гүйуэтгэх захирал гэнэ үү? Тэгснээ зодоон хийгээд эх орноосоо амь зулбан зугтана. Хам хэрэгтнүүдээ хорлоно. Тэр чигтээ зайлбал таарна.Тийм амьтнаар монгол дутахгүй.

  • С
    С.загас

    Баатарсайхан хэрэгт холбогдсоныхоо маргааш хил даван зугтаж,хууль хяналтынхан мэдсээр байж хориг тавиагүй юм бишүү.хар тамхи мансууруулах бодисын шинжилгээ авах Боломжтой байсан байна.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Үер киноны Болдын "Гол гаргачихаад ирье" гэдэг үг одоо "хил давчихаад ирье" болж өөрчлөгдөх нь дээ. Манай сайчуул аа гэж.

  • Б
    Батбаяр

    Ийм арчаагүй лаларын Шээс компани удирддаг гэхээр Ой гутах юм

  • З
    Зочин

    Heerees utas olnii toloo eruugiin gemt heregten boldog. Iim duuliantAi hergee yaj ch chaddaggui estoi gutamshig.

  • З
    Зочин

    Авилгад идэгдсэн шүүх цагдаа

  • З
    Зочин

    nuguu durakuudiin horij tsagdaj chadsan yum bol sullahgvi baih heregtei zugtsan hvniig ni irdel suulga bgaad yaliin uguuruu

  • З
    Зочин

    Цагдаа нарыг хамт хорьж шалга

  • З
    Зочин

    Эцэг нь гавьяат бил үү? Хариуцлага тооцоод!!!

  • З
    Зочин

    хог новш дүүрсэн төр ийм

  • Z
    Zochin

    Er hun l yum bol ireecheeee! Adgiin novshoo!

  • З
    Зочин

    ЭНЭ НӨХРИЙГ ИРТЭЛ НӨГӨӨ ХЭДИЙГ НЬ ЯС МАХТАЙ НЬ ХАТТАЛ ХОРИХООС ЯАХАВ.

  • Z
    Zochin

    Gulugnuud ulsiin heden naydaar added murtluu neg muu gulagching bariad irdeggui yaduu yu manai $$$ haha

  • Z
    Zochin

    Интерполын листэд ороогүй л байна даа, худлаа мэдээлэл бичих юмаа

  • G
    Golog

    Ymr hugin hulgaich be yg interpoloor surwaljlagdaj bga ymu zurag n bkul bnshd

  • З
    Зочин

    hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

  • З
    Зочин

    нийлж хүн зодох үедээ найз, бусдыгаа хэрэгт оруулёихаад өөрөө зугатаачихдаг олиг муутай гөлөг бол хэзээ болтол зугатаах вэ чи

  • M
    Megawatt Icon "Z"

    Orchin ued tuuniig avchrah shig AMARHAN UM baihgui. Conspiracy theory.

  • З
    Зочин

    Хууль эдэнд биш бидэнд хатуугаар үйлчилдэг тул бид босож МАНыг устгах хэрэгтэй. Яг Индонезийн иргэд шударга ёсныхоо төлөө хатуу тэмцэж байгаатай адил. Эднийг МАНы коммунистуудтай хамт устгая монголчуудаа. Бүүр дүргүй хүрээд байна. Ядаж байхад татвар Монголдоо амьдрахад хүртэл хүнд болтол хоолойд туллаа.

  • З
    Зочин

    Санаатай оргуулсан нохой нь хэн юм бээ авилга авсан бгаашд шалга

  • З
    Зочин

    Эцгийг нь хорь тэгвэл гүйгээд ирнэ

  • З
    Зочин

    *гэмт хүн гэлбэлзэнэ* гэдэг үнэн үг шүү

  • З
    Зочин

    Бардам туулай минь дэлхийгээр дэгдэж бөмбөлзөж явахын оронд гутлаа тослоод зангиагаа зүүгээд ирээч.