Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэл авчээ
00

2025 оны 09 дүгээр сарын 01 буюу хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэл авчээ. Тодруулбал, БЗД, БГД, Сүхбаатар, ХУД-т осол гарсан байна. Осолдсон хүүхдүүд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа бөгөөд ослын шалтгааныг шалгах ажиллагаа явуулж байна гэж ТЦА-наас мэдээллээ.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, жолооч нар анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.



