Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Олон нийтийн газар бие зассан хоёр иргэнийг тус бүр 10 мянган төгрөгөөр торгожээ
Хууль эрх зүйUBn teamУнших: 1 мин
10

Олон нийтийн газар биеэ зүй бус авч яван, бие засаж байгаа бичлэг өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж зөрчил гаргасан хоёр иргэнийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, тус бүр 10000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.




