Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх дүгнэжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 26 сек
50
legacy:2025/11/chingis.jpg

Үйл явдлын мөрөөр: Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл энэ оны нэгдүгээр сард тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай тэд холбоотой. Ц.Элбэгдоржийн 2014 онд гадаадынхантай тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс одоо ирж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн юм.

Сайдынхаа тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн бригадын генерал Р.Чингис нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу өнгөрсөн сарын 7-нд хянан хэлэлцсэн байна. Тэрбээр шүүхэд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 7-ны ажлаас чөлөөлөх тухай Б/01 тушаал нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн сайдын тавдугаар сарын 2-ны Б/26 дугаар тушаал нь хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулах, Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны ажилгүй цалин, зохих нэмэгдэл 26.6 сая төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл 2025 оны нэгдүгээр сарын 7-ны Б/01 тушаалаа тавдугаар сарын 2-нд хүчингүй болгож, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмжийг төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн аж.

Шүүх хэргийг хэлэлцээд Р.Чингисийг ажлаас болон төрийн албанаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалууд хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд буцаан томилохыг сайдад нь даалгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төр засгаа унагаахаар ажиллахаар чинь төрийн дайсан болдоггүй юмуу

  • З
    Зочин

    Засаг шийдвэрээ гаргаж даргын албан тушаалд томилсон. Засаг шийдвэр гаргаад даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Жаахан ёс зүйтэй баймаар. Цэргийн хүн байж тушаал шийдвэрийг биелүүлдэггүй хаашаа амьтан бэ. Юм л бол шүүх. Ичиж амьдар…

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • У
    Уншигч

    Тэр О.Алтангэрэл нь хууль зүйн сайдаа ч алд даа, иймэрхүү л нөхөр байна ш дээ

  • З
    Зочин

    Хууль бус шийдвэрээс болж төр нэг албан тушаал дээр 2 хүн цалинжуулж байгаа гэж харагдаж байна, татвар төлөгчдийн мөнгө арай л юм аа