Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОБЕГ: Агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатсаныг унтраахаар ажиллаж байна
00

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр НОБГ-т /2025.09.06/ 13:22 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатаж байсан бөгөөд 13:40 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.



