“Яаралтай дархлаажуулалт” нэрээр Энэтхэгийн компани руу 3.9 тэрбум төгрөг шилжүүлж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/09/sport/CHD_1473.jpg

Прокурорын байгууллага энэ сарын 01-05-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,023 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,305 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 880 хэрэг шинээр нээж, 211 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал,

Д.Т, З.Б нар нь “Яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй,

-Өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө 2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Татвар төлөгчдийн мөнгийг иддэг ийм хулгайч нарыг, бас бусад гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад байгаа юм уу, зургийг нь олон нийтэд харуулж жигшүүлээч ээ. Хаанахын, ямар байгууллагын хэн гэдэг дарга нь ийм хэрэг үйлдсэнийг огт бичихгүй, Д. Т, З. Б гээд л хаячихдаг нь иргэд, олон нийтийгээ тохуурхаж байгаа ч юм шиг. Энийг ямар мэдээлэл гэх вэ дээ, сэтгүүлч ээ.

  • З
    зочин

    Энэ одоо хэн юм бэ? мэдэх хүн бна уу?

  • З
    Зочин

    Онигоо