Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо
10

Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэгч эмэгтэйг нөхөр нь гэх этгээд хувийн таарамжгүй харьцааны улмаас олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн байдаг.
Улмаар дээрх хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр /09.09/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдоод байсан юм. Тэгвэл шүүх хуралд иргэдийн төлөөлөл байгаагүйн улмаас энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан талаар хохирогчийн өмгөөлөгч мэдэгдлээ.



