М.Мандхай: Монгол Улс бол ДАРАНГУЙЛЛЫН улс биш. Бид ХААН бусад нь БООЛ гэж боддог хэсэг хүмүүс байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 4 сек
90
legacy:2025/10/MPA475281.jpg

АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг өчигдөр шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилжээ. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.

Хэдийгээр ямар хэрэгт холбогдуулан ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй ч магадгүй, өмнө нь холбогдож байсан нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Би улс төрийн намд ороод удаагүй ч, МАН-д шинэ залуу үеийнхний эрч хүч, эрүүл үзэл санаа, итгэл үнэмшилд тулгуурлан нэгдсэн. Намын удирдлагад залуу, чадварлаг, төрийн ялзралын эсрэг өөрчлөлт хийх эрмэлзэлтэй хүмүүс ажиллаж байгаа нь надад итгэл өгсөн. Түүний нэг Чулуунзагд дарга байсан.

Үүний бодит жишээ нь олон шинэ залуус өнөөдөр парламентын гишүүн болж, үеийн шилжилтийг бодит болгож буй явдал. Гэвч МАНай намд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хуучин сэтгэлгээтэй, бид хаан бусад нь боол гэж боддог, тийм үзэл санаатай хэсэг байгааг харахад үнэхээр харамсалтай. Монгол Улс бол ДАРАНГУЙЛЛЫН улс биш. Бүхнийг айлган сүрдүүлж, арчаагүй үйлдлээр шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, шинэчлэлийг эсрэг оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Энэ хэрүүл МАН-ын шинэ дарга Занданшатар болсоны дараа л намдах байх. Тэр болтол Оюун-Эрдэнэтэй МАН-ыг удридаж байгаа бүх хүнийг толгой дараалан “нухчин дарах” үйлсэд сэлмээ сугалсан бололтой. Л. Оюун-Эрдэнэ намын даргаа өгч энэ хүмүүсээ “амрааж” үз.

  • З
    Зочин

    Ман нам ядаж хулгааач луйварчидтайгааа тэмцэж байгаа нь жоохон шудрага нииигэмлүүү явж баыгааа байлгүй

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    чи хулгайчаа өмөөрөөд хол явахгүй шүү, наадуул чинь чиний бодож байгаа шиг биш баг өмссөн чононууд. ярих хийх нь өөр хүмүүс, муулаад байгаа өмнөх үеэсээ дор амьтад шүү

  • З
    Зочин

    mongol ardchilsan oron bish bolood udaj bainaa hoo

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Бид гэж ард түмэн гэж олон тоон дээр ярьдагаа боль мандхай нэртэй мануухай гуай

  • З
    Зочин

    За шаагаарай бадмаа чам шиг хаалгаар биш тооноор орж ирсэн өлыийсөн хулгайчууд энэ намыг бузарлаж байгаа шүү

  • З
    Зочин

    Амарбаясгалангийн хар ажлыг хийдэг гар ш дээ. Гэмт хэрэг хийсэн нь тодорхой.