16 настай хохирогч охины Өмгөөлөгч Ч.Болд: Шүүгдэгч Д, Э нар улсаас томилсон 2, 2 өмгөөлөгчтөй оролцож байгаа

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин
50
legacy:2025/09/batlut/546626821_772569925404894_5541241145701650748_n.jpg

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр гарсан. Уг хэргийг 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ үйлдсэн болохыг тогтоож, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж прокурор руу шилжүүлсэн байдаг.

Түүгээр зогсохгүй уг үйлдлийнхээ талаар бичлэг хийж гэрэл зураг аван баталгаажуулсан талаар хохирогчийн ээж цахимд мэдээлэл гаргаснаар олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа.

Ингээд уг хэргийн хохирогч, 16 настай охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдоос цөөн асуултад хариулт авснаа уншигчидтайгаа хуваалцъя. Миний хувьд асуултаа тавьсан, өмгөөлөгч үйлдэл огт ярихгүй гэдэг байр сууриас хариулт өгсөн юм.

-Цахимд гол мэдээллүүд явж байгаа болохоор хүмүүс төөрөлдөх, бухимдах асуудал их гарч байна. Таны үйлчлүүлэгчийн охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд өмнө бас хүний амь хөнөөсөн гэдэг мэдээлэл байна?

-2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай үйлчлүүлэгчийн охин, Д гэх этгээдийн гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Тухайн этгээд нь энэ хэргээ үйлдэхээсээ өмнө 32 настай эмэгтэйн амь насыг мөн бүрэлгэсэн байдаг.

-Талийгч охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ямар хүмүүс байгаа талаар олон нийт их анхаарч байгаа. Тиймээс таныг бидний хүсэлтийг хүлээн авч, асуултад хариулт өгч байгаад баярлалаа.

-Энэ хэрэгт өмгөөлөгч Б.Солонго бид хоёр хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан ажиллаж байна.

-Хэрэг жилийн өмнө гарсан байдаг. Талийгч охины ээжийн постноос уг хэргийг ямар харгис ямар аймшигтай болохыг хүмүүс мэдэж, их цочирдож зэвүүцэж байна. Шүүхэд шилжсэн хэргийн одоогийн нөхцөл байдал ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгөөч?

– Амиа алдсан 16 настай охины хэргийг Б.Солонго өмгөөлөгч бид хоёр өмгөөлж байгаа. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийж гүйцэтгэх шаардлагатай байна хэмээн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллааг дутуу хийж, хариуцлага тооцох хүмүүстэй холбоотойгоор ажиллагаа хийгээгүй шүүх рүү буцаасан гэж бид бүхний зүгээс үзэж байна.

-Хүний амийг онц, хэрцгийгээр хөнөөчхөөд есөн өмгөөлөгч авсан этгээдүүдийн үйлдэл олон нийтийн зэвүүцлийг хүргэсэн?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй. Хохирогчийн ч тэр шүүгдэгчийн ч тэр өмгөөлөгч бүгд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нар юм. Өмгөөлөгч бол хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлж, шүүхийн мөрдөн шалгах, хяналтын шат, шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалдаг мэргэжлийн ажил, үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч тохиолдолд Өмгөөлөгч хүний ажил үүрэгтэй нь холбогдуулан нэр төрд нь халдах, заналхийлэх, харлуулах нөхцөлийг гаргахгүй байх ёстой юм.

-Амиа алдсан охины өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл далд байснаас олон нийт түгшсэн байх. Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлөгч хэт олон тоотой байгаад эмзэглэж дургүйцсэн байх л даа?

-Өмгөөлөгчид шүүхийн танхимд амь хохирогчийн хүний амийг хуулийн дагуу нэхэмжилж үйлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалан ажиллаж байна. Шударга үнэний төлөө өмгөөлөгчид нэгдэж ажиллаж байгаа болно, шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. Манай үйлчлүүлэгчийн охины амь насыг хөнөөсөн Д, Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд буюу ирэх лхагва гарагт болно.

Миний мэдэж байгаагаар есөн өмгөөлөгч нэгдэж хохирогчийн эсрэг өмгөөлөөгүйг хэлэх нь зүйтэй байх. Олон нийтэд ил болсон есөн өмгөөлөгчийн хувьд амь хохирогчийн тус бүр хоёр өмгөөлөгч, нийт дөрвөн өмгөөлөгч, хоёр шүүгдэгчийн улсын өмгөөлөгч тус бүр хоёр, хохирогч гэж нэрлэгдээд буй Г, Н гэх оролцогчийн тус бүр нэг өмгөөлөгч нар байгаа.

Миний хувьд шударга үнэний төлөө цаашдаа тэмцэх болно, шийдвэр хараахан гараагүй байна. Баярлалаа.

Эх сурвалж: Murch.mn

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тэмбүү

    Хүрэлсүх гэхлээр зарим нь бүр тэмбүү ярьдаг болоо юу даа

  • А
    Авилгачидын эсрэг

    яахаараа цайчихсан алуурчдад цуврал алуурчид шүү улсаас өмгөөлөгч өгдгим . Аллуурчин өсгөсөн эцэг эхээсээ мөнгөө төлж өмгөөлөгч авдгим бгаз . цааз сэргээ хүнд хэрэг дээр .насанд хүрээгүй гэж суллаж дараарийн хүн алуулах гэж бгаму . тэр охин хэлээд бхад очоогүй цагдааг барьж хорь . цааз өрдгүйм бол бүх насаар хь гянданд хий .

  • I
    irgen

    teguul ene muu ohinii tuluu uchnuun sn olon myangan er em umgulugch nar umgulj bln shde ard tumen mine ta nar negdeh blguide tamine

  • Т
    Төмөр

    Хэн гэдэг прокуорт хэрэг нь шилжиж очоод гацав????Нууц биш бол энэ хэрэг дээр ажилласан нөхдүүдийг ил болгоё.

  • З
    Зочин

    SEXSEER XUCHINDUULI VANXANDI BOOB XXI ANUSDI AL SEKSEER80.955877