Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт даваа, мягмар гарагт хэрэгжээд дуусна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:tomuu2026/NewFolder/tugj.png

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулж буй. Энэ хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 14-ны даваа гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд орно. Харин нөгөөдөр буюу мягмар гарагт тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Лхагва гарагаас дугаарын хязгаарлалт хуучин зохицуулалтаар үргэлжилнэ.