16 настай охины хэргийн процессын талаар шүүх албан ёсоор тайлбар, мэдээлэл гаргалаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 52 сек
210
legacy:2025/09/sport/CHD_1473.jpg

16 настай охины хэргийн процессын талаар шүүх албан ёсоор тайлбар, мэдээлэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, "Яллагдагч Ц.Д-г 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “хоёр, түүнээс дээш хүнийг алах, ...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан /хаалттай/-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна...хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасугай...” гэж,

Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин шилжиж ирсэн.

Шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг) бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг хэлэлцэх хуралдаан болно" гэжээ.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    монгол хууль хүчнийхэн ер нь маш удаан

  • З
    Зочин

    Шүүх прокуророо ялгахгүй зүгээр хэрэг маргаан гэвэл шүүх рүү буруу чихэх хандлагатай энэ мэтийн гарууд их2

  • И
    иргэн

    Энэ шүүх прокурор хэзээч шударга ажиллахгүй үндсээр нь солиочээ ард түмэн шаардаж байна

  • З
    Зочин

    ЮМ унгаад ойлгохгүй байна уу. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /ээжийнх нь / өмгөөлөгчийн хүсэлтээр дахин шалгуулахаар өмнө нь буцааж байжээ. Тэгээд бүтэн жил шахуу болоод одоо л шүүх дээр ирж байгаа юм байна. Уншсан юмаа ойлго

  • З
    Зочин

    Шүүх харин сайн ч ажиллажээ.Прокурор илт завхруулжээ. Наад прокуроруудад шалгаачээ тэгээд .

  • З
    Зочин

    Шүүх

  • З
    Зочин

    Энэ прокурорууд гэмгүй хүнийг гэмтэй болгох гээд зүтгээд байдаг мөрлөө,алуурчдын хамсаатнуудыг илт хамгаалаад байна шдээ.Прокурорт цэвэрлэгээ хийж цэгцлэхгүй бол эрх мэдлээ шүүхээс дээгүүр тавьж бүхний толгойноос дээр гараад сууцанд байна даа.ХБ ны хэрэг дээр ямарч гэмгүй баахан хүнийг яллах гээд чичрээд байсан шүү.ийм илт хэргийг ингэж хянадаг юм уу арай хэтэрлээ.Прокуроруудыг хутгаар нь соль цэвэрлэ

  • I
    Irgen

    Илэрхий ийм бүтэн жтлд шийддэггүй шүүхэд хэн итгэх болж байна

  • З
    Зочин

    Шүүх, прокурор 2-оо ялгаж ойлгох ухаантай болчоод коммент бичвэл тээ. Прокурор хэргийг дутуу шалгаснаас 2 хүн ял завшиж үлдэх магадлал байгаа учраас шүүх нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Прокурор энэ шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдсан байна.

  • З
    Зочин

    Сэтгэцийн өвчтэй байсан энэ тэр гээд хэргээс мултрах вийдэээ тэрэнд л санаа зовж байна. Хэвээ үнэн шударгаар шийдэгдээд бүх насаараа хоригдвол шорондоо очоод нар үзэхгүй тарчлаасай билэээ

  • З
    Зочин

    VANXANI TACHAANGUI SEKSY BIEE UNELELNE809 55877

  • З
    Зочин

    SAWI80.955877

  • З
    Зочин

    Шүүх хуулийнхан үнэнч ажиллалаг гэдэгт итгэхгүй

  • З
    Зочин

    Мэргэжлийн хуулийн байгууллагын ажилчин хуульчдыг үзэмжээр МАНайд үнэнч гэдэг шалгуураар солиж холидог байдлаас шүүх прокурор ийм балай болоод байгаа. зүгээр л их засаг төгсөөд л шууд прокурор шүүгч болчдог. Хүрэлсүх гээч хулгайч баахан нотариатын авгай нарыг шүүгч болгосон, бүгд л эрх мэдэл мөнгөтэй талд үйлчилдэг

  • З
    Зочин

    Сүүлийн жилүүдэд шүүх прокурор цагдаа бүхэлдээ ямарч амьдралгүй шийдвэр гаргадаг болсон. хүрэлсүгийн томилсон их засаг төгссөн элий балайнуудаар дүүрсэн, хөрсөн дээр буусан мэдлэг байхгүй зүгээр нэг цаас харж байгаал шийдвэр гаргана, гаргахдаа дандаа мөнгөтэй эрх мэдэлтэй талд нь, псдаа

  • З
    Зочин

    Зааа бүүр арай.Монголын шүүх нь бүүр мөнгөнд худалдагдсан нь илт харагдөж байна.Шударга бус шүүхийг цэвэрлэх цаг иржэээ.Яасан гэж ингэж хойшлоод байдаг байнааа.Эцэг эхийг амьдын тамд унагасан нөхдөд шүүх нь тултал ял өгдөг баймаар бна.

  • З
    Зочин

    Үнэхээр аймаар болж энэ Монгол. Эр эм нь мэдэгдэхгүй эрчүүд их болж муугийн ер доо

  • Б
    Бадрах

    Прокурор хариуцлагагүй бна, хугацаа алдаж бна,

  • З
    Зочин

    xen

  • Б
    Бадрах

    Хүн уншаад ойлгохуйц энгийн бичиж болдоггүй юм байх даа.

  • З
    Зочин

    ANUSDI XUCHINDUULI BOOB XXNO BOOW XELEEREE GOE DOLOON TOMSGN DOLOON80.955877VANXANDAAD