ШУУД: Намрын чуулган нээлтээ хийж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/amarbayasgalandarga/MPAPHOTO2025509441.jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Өмнөх жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийж байгаа юм.

Харин 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах бол 14.00 цагаас чуулганы хуралдаан эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх товтой байна.