ПРОКУРОРЫН ТОДРУУЛГА: Д нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн. Цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянасан

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 2 мин 49 сек
130
legacy:2025/11/5bef472faab8487f93056429dc442dfc.jpg

2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.

Жил гаруй өнгөрсөн ч уг хэрэг шийдэгдээгүй төдийгүй хэрэгт хамжигчаар оролцсон этгээдүүдийг прокурорын байгууллагаас хохирогчоор тогтоочихлоо хэмээн 16 настай талийгаач охины ээж мэдэгдээд байгаа юм. Улмаар шүүхээс чемодан буй цогцосны хажууд суугаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрэгт хамжигчаар оролцсон эсэхийг шалгуулахаар шүүхээс прокурорт буцаасан ч прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн гэж мэдээлэл гаргаад байгаа билээ.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. НПГ-аас "Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан. Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.

Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан.

Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг" гэв.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэгээд цай уугахд сууж бгаа хүн айсан баых уу......боркоорт бол салхи оруулах нь зүйтэй хамгийн хаалттай шинэчлэгдээгүй байгууллага, боловсон хүчнээ ил зарлаж сонгон шалгаруулж авах ёстой танил талаа авахд цус ойртсон газар

  • З
    Зочин

    zugeer tsaazal

  • З
    ЗОЧИН

    ЦАГДАА , ПРОКУРОРУУДЫН ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЖ ХЯНАЛТ ТАВЬДАГ ГЭЖ ЛӨӨЛӨӨ БОЛСООН ! ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ГАРГАСАН ХОХИРОГЧ ИРГЭДИЙГ ӨДӨР БҮР ДУУДАН НЭГ АСУУЛТААР БУЛАН ЗАЛХААЖ АСУУДЛЫГ ЮУ Ч БИШ БОЛГОДОГ ! ГУДАМЖ ТАЛБАЙД БУСДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛЭЭС ӨМӨӨРЧ ХАМГААЛСАН БОЛ ЯЛТАН БОЛГОНО ! ӨӨР ЧАДАВАР ЧАДАМЖГҮЙ ! ХУУЛИЙН НЭР БАРЬСАН АВИЛГАЧ ЛУЙВАРЧИД ! ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХАЛХАВЧ ХААЛТ ХАМТРАГЧ БОЛСОН !

  • З
    Зочин

    тэр инээгээд сууж байгаа чинь МАН-ы сайд байсан авгайн хүүхэд гээ биздээ. псдаа. өмхий МАНингуудын хүүхдүүдээс гарахгүй юм алга, хар тамхи хүчин, цуврал аллага хүртэл гарч байна. новшнууд хүүхдүүдээ яг өөрсөд шигээ адгийн шаарнууд болгож хүмүүжүүлждээ.

  • A
    ard tumen

    iim hereg ingej udna gj yustoi sonin tohtoltsootoi oron yuma, avilgaldaa idegdsen turiin alban haagchid

  • З
    Зочин

    Удахгүй гол баримт нотолгоо болсон бичлэг цацагдана байхаа, иргэд ч ойлгож авцгаана биз.

  • З
    Зочин

    Энэ эрүүл хүн үү

  • И
    Иргэн

    Хуульч аа ч хат да хөөрхий. Баримт нотолгоотой юм л бич ингэж ерөнхий тоймоор нийтэд нь гүтгэж харлуулах чинь Хуульч сэтэртэнд зохихгүй үйлдэл шүү

  • З
    Зочин

    Shuux ni xergiig butsaaxad prokuror esergvvtsel bichsen baixad yagaad prokuroroo buruutgaad baigaag oilgodoggviee. Exleed yunii esergvvtsel gedgee oilgochood umaa sewdeg boloosoi.

  • З
    Зочин

    80.955877SEKSEER VANXANDI

  • З
    Зочин

    XUCHINDUULI VANXANI SEKSYGEER AJIL XNE BOOW XXOOD ANUSDAAD AL SEXSDEED

  • Х
    ХУУЛЬЧ

    МОНГОЛД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СИСТЕМИЙН ГАЖИГ ҮҮСЭЭД УДАЖ БАЙНА ! ТЭР ДУНДАА ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ! ПРОКУРОРУУД ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ БОЛСОН ГЭХЭД ХИЛСДЭХГҮЙ ! ПРОКУРОРТ ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮД ! ХУУЛИЙН ЦООРХОЙ АШИГЛАН АВИЛГА АВЧ ХҮНИЙ ЭРХ ! ШУДАРГА ЁС ! ХУУЛЬ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭН ХУУЛЬ ЁСЫГ ЗАВХРУУЛАХ ЯВДАЛ ГААРСАН !!!

  • З
    Зочин

    Энэ 2-ын сууж байгаа нь яагаад ч айлган сүрдүүлгэд автсан царай биш. Аллагад л оролцоогүй бол нүдэн дээр нь хүн алчаад чемоданд хийчихсэн байхад цай уугаад сууж байхгүй.