Талийгаач эмэгтэйн ЭЭЖ: Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 11 сек
40
legacy:2025/09/hereg/545753043_2565270330487511_8833106456543616178_n.jpg

Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэх хэрэг гарсан. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Улмаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж долоодугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл шүүх хурал энэ сарын 17-ны өдөр 09.00 цагаас товлогдсон талаар талийгаач эмэгтэйн ээж цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Нөхрийнхөө гарт харгис хэрцгийгээр (олон удаа олны нүдэн дээр хутгалуулж) амиа алдсан миний хайртай охины Шүүх хурал 2025 оны 9 дүгээр сарын 17-нд өглөө 09.00 цагаас болно.

Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа гэж ээж аав нь өдөр, шөнөгүй харуусан сууна.

Үзэсгэлэнтэй охиныхоо ЭРХИЙН ТӨЛӨӨ ээж, аав нь эцсээ хүртэл амьсгалаа тасартал явах болно" гэж талийгаач охиныхоо болон нөхрийнх нь зургийг нийтэлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хужаад нэгииг зодуулж байхад хажуугаар нь манай том том бөхөнцөр бүдүүнүүд юуч хараагүй мэт явчихдаг юм байналэээ

  • З
    Зочин

    ер нь МАНин нямдоржын зохиосон эрүүгийн хуулиар хүнд тусалсан хүн ялтан болдог болсон, олон ч тийм тохиолдол байгаа, монголын цагдаа шүүх прокурор яг коммунизмаараа үлдчихсэн нотлох баримтаар хүнийг шүүдэггүй зүгээр байцаагчын үзэмжээр прокурор шүүх ял оноодог, тэгээд яг коммунизмын үе шигээ танил талаар шийдвэр гаргадаг. новшын. эрх мэдэлтэй мөнгөтэй тал үргэлж ялж шудрага ёс алдагдаж эхлэвэл иргэд өөрсдөө шудрага ёсыг хүчээр тогтоодог юм шүү, эрх мэдэлтнүүд дэндүү даварч байгаа.

  • З
    Зочин

    mongluud ugaasa a aimr zerleg shde. huuhnuudee hunii carai nudiig sain hrj bai. ene bol aluurchin gedeg ni bicheestei baina

  • З
    Зочин

    ANUSDI BOOUCHINDUULI80.955877BOOB XXI XUCHINDEX ERD80.955877VANXANDI