УДШ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/batlamjillaa.png

Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар намын даргын сунгааг явуулж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож, Их хурлаараа батламжилсан. Тэгвэл өнгөрөгч есдүгээр сарын 3-ний өдөр АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлөө Дээд шүүхэд хүргүүлсэн байдаг. Тэгвэл УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын есдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаас Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийн хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.