ИРЦ: Намрын чуулганы эхний хуралдаанд С.Одонтуяа, Б.Энхбаяр нар чөлөө авсан бол Ч.Анар эмнэлгийн чөлөөтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/e30eb49d4bc64eebb4303edce5b01f94.jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.06.15/ нээлтээ хийлээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан 97.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Ингэхдээ өнөөдрийн хуралдаанд гурван гишүүн байсангүй. Тодруулбал, С.Одонтуяа, Б.Энхбаяр нар чөлөө авсан бол Ч.Анар эмнэлгийн чөлөөтэй байжээ.