Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагаас болно

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/11/5bef472faab8487f93056429dc442dfc.jpg

16 настай Ш болон 32 настай З гэх хоёр эмэгтэйг хөнөөсөн гэх Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уулын эрүүгийн хэргийн тойргийн шүүхэд 16.00 цагаас болно.

Х.Энхсайхан, Ц.Дагвадорж нарыг Эрүүгийн хуулийн 13.2-2.2, 10.1.2-6, 17.3-1, 17.8-1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7 гэх зүйл ангиудаар буруутган яллана. Тодруулбал,

13.2-2.2 хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэх

10.1.2-6 хоёр, түүнээс олон хүнийг алах

17.3-1 хулгайлах

17.8-1 Эд хөрөнгө устгах, гэмтээх

26.1-2 Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон

17.1-3.1 Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон

12.5-1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

10.1-2.1 Хүнийг онц харгис хэрцгийгээр алах

10.1-2.7 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэх зүйл заалтуудаар яллах юм.

Сануулахад, талийгаач Ш охины цогцсыг чемоданд хийж зургаа хамт авахуулсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг прокуророос дарамтад өртсөн хэмээн хохирогчоор тогтоосон. Тэд өнөөдрийн шүүх хуралд хохирогчоор оролцох аж.