О.Номинчимэг: Прокурорын байгууллагад шүүмжлэлтэй хандахаар “Битгий шүүмжлээч ээ” гэх асуудал дарга нараас орж ирдэг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 6 мин 35 сек
290
legacy:2026/03/nominchimegO.png

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Хоёр эмэгтэй хүнийг зэрлэгээр хөнөөсөн, тэр дундаа 16 настай охиныг хөнөөгөөд чемоданд нуусан гэх хэрэг олны анхааралд орж өдийг хүртэл шийдэгдээгүйд шүүмжлэлтэй хандаж байна. Хуульч мэргэжилтэй гишүүний хувьд дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль тогтоогчийн хувьд шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй. Монгол хүний шударга ёс, ёс суртахууны хэм хэмжээнээс давсан байдал нийгэмд гарч ирж олон нийтийн сэтгэлийг өвтгөж байна. Монголчууд маань хаашаа яваад байна вэ гэх асуудал ч гарч ирлээ. Хуульч хүний хувиар харахад, хууль шүүхийн байгууллага хэр шударга ажиллаж байна вэ гэдэгт сүүлийн нэг жил анхаарч ирсэн. Яг үнэндээ, прокурор дээр шинэчлэл хийгдээгүй, уламжлалт байдлаар хяналтгүй явж ирсэн тогтолцоо байна. Ер нь бид прокуророо шүүхийн хяналтад оруулах эсвэл олон нийтийн хяналтад оруулахгүй бол шударга ёс үйлчилж чадаж байгаа эсэх дээр маш том асуултын тэмдэг байсаар байна.

Прокурорын шинэчлэлийг ярих цаг нь болсон гэж үздэг. Өмнө нь ч гэсэн П.Цагааныг Сингапураас баривчлах үед “Баривчлахгүй” шийдвэр гаргаж байсан. Энэ нь яг үнэндээ, прокуророос ирсэн санал бөгөөд үүнийх нь дагуу шүүх шийдвэрээ гаргачихдаг. Гэтэл нийгэм шүүх, шүүх гээд бухимдаж байхад прокурор хэзээ ч тайлбар хийдэггүй. Тэгэхээр энэ мэт асуудлуудыг харвал, прокурор, хууль, шүүхийн байгууллага дээр дүгнэлт хийж, хууль ижил тэгш үйлчилж чадаж байна уу гэдэг дээр дүгнэлт хийх цаг нь болсон гэж үзэж байна.

-2026 оны төсвийг харахад, прокурорын байгууллага баахан л байшин барилга бариулж байна-

legacy:2025/09/nominchimegGishuun/yaria/02.png

-Энэхүү жишээн дээр хэрэг үйлдсэн гэх нэг этгээд нь насанд хүрээгүй утгаараа сул чөлөөтэй явж буйд олон нийт бухимдсан. Мөн бүтэн жилийн хугацаанд шийдэгдээгүй ирсэн нь ял завших боломжийг олгож, шүүхэд итгэх иргэдийн итгэл улам буурч байна гэж харагдаж байгааг юу гэж харж байна вэ?

-Хэргийн үйл, баримттай танилцаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Хараагүй, үзээгүй зүйлд дүгнэлт хийхээс илүү бодлогын чиглэлд юу анхаарах талаар дүгнэлтээ хийж байгаа.

Миний харж буйгаар, прокурорын байгууллагад анхаарах ёстой. 2026 оны төсвийг харахад, прокурорын байгууллага баахан л байшин барилга бариулж байна. Урсгал зардал нь жил бүр нэмэгддэг. 2020, 2021 онтой харьцуулахад хэд дахин ихэссэн. Үнэхээр ихэслээ гээд үр дүн гарч байгаа юм уу. Прокурорын байгууллага сайн ажиллаж байна гэх үнэлэлт дүгнэлтийг хаана өгөөд байгаа юм.

Засгийн газар, УИХ ажлаа сайн хийхгүй бол ард түмэн үнэлгээгээ өгөөд огцруулдаг. Прокурор дээр тийм зүйл алга. Прокурорын байгууллагад шинэчлэл хийх талаар удаа дараа ярьж байсан ч дорвитой ажил хэрэг болж чаддаггүй. Энэ нь ч эрх мэдэл бөөгнөрч, хаалттай байгаагийн шинж гэж боддог.

Яг үнэнийг хэлэхэд, прокурорын байгууллага нээлттэй, хүртээмжтэй ажиллах асуудлыг хөндөөд шүүмжлэлтэй хандахаар “Прокурорын байгууллагыг битгий шүүмжлээч ээ” гэх асуудал дарга нараас орж ирдэг.

Нийгэмд гарч буй хэргүүд ч прокурорын байгууллага ажлаа хийж чадаж байна уу гэдэгт анхаарах шаардлагатайг дахин дахин анхааруулсаар байна.

-Зэрлэг балмад хэрэг гарах бүрд нийгэм “Цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй” гэж хоёр хуваагддаг. Цаашид цаазын ял байх ёстой юу, үгүй юу?

-Миний хувьд хуулийн хэрэгжилтэд анхаарч, хуулийн асуудалд шударга ёсны институт бэхжиж чадсан эсэхэд илүү анхаараасай гэж бодож байна. Мэдээж, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд үр хүүхэдтэй хүн бүр санаа зовж байгаа. Тэглээ гээд цаазын ялыг сэргээх нь шийдэл биш. Монгол Улс цаазын ялаас үүдэлтэй хэлмэгдүүлэлтийг арилгах зорилгоор Ц.Элбэгдоржийн үед НҮБ-ын түвшинд манлайлсан. Үүнээс ухралт хийх ёсгүй. Цаазын ялыг сэргээлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Эрх мэдэл төвлөрсөн, ардчилал, эрх чөлөөний асуудлаа бэхжүүлэх гээд хичээж яваа энэ үед хэлмэгдүүлэлт, янз бүрийн бусармаг байдалд ашиглагдах вий гэсэн болгоомжлол байгаа учраас хуулийн хэрэгжилт шударга байхыг илүү нарийн, хэрсүү байдлаар харж шинэчлэлүүдийг хийх ёстой.

-Мөнгө төгрөгтэй хүмүүсийн хүүхэд өмгөөлүүлээд ялгүй өнгөрч, боломжгүй хүүхдүүд нь ял аваад ирдэг” гэх яриа бий-

legacy:2025/09/nominchimegGishuun/yaria/04.png

-Ер нь хэргийн шийдвэрлэлт дээр мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн хүүхэд хөнгөн ял авах эсвэл цагаатгагдаад өнгөрдөг бол энгийн иргэдийн хэрэг маш хурдан шийдэгддэг байдал ч шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ байдал хэзээ арилах бол?

-Энэ бол маш эмзэглүүлсэн асуудал. Дарга нарын хүүхдүүдийн хэрэг яаж шийдэгдэж байгаа нь ойлгомжгүйгээр алга болчихдог, хохирогч нь хохирлоо хэрхэн төлүүлэхээ мэдэхгүй цөхөрдөг жишээнүүд олон. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар Хүүхдийн хорих ангид очиж ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярьж байхад “Яг үнэнийг хэлэхэд мөнгө төгрөгтэй хүмүүсийн хүүхэд өмгөөлүүлээд ял авахгүй өнгөрдөг. Харин боломжгүй хүүхдүүд нь яалт ч үгүй хорих ял аваад ирдэг” гэж ярьж байсан.

Нүд нь гэнэн цагаахнаараа, дээрээс нь эрэгтэй хүүхдүүд хоригдож байхыг хараад маш эмзэглэсэн. Юунаас болж байна вэ гэхээр, тухайн хүүхдээс бус, орчин нөхцөл болон шударга ёсыг хүртэх хүртээмж нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байгаа юм. Үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Өөрчлөлт хийхгүйгээр Монголын нийгэм цаашид өмнөх шигээ ижил тэгш, уужуу байж чадахаа болих вий дээ гэсэн санаа зовнил байгаа.

-Сүүлийн жилүүдэд гарч буй хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийн мэдээллийг харахаар, ихэнхдээ төрсөн болон хойд эцэг, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн байдаг. Энэ асуудалд ямар гарц шийдэл байгаа бол?

-Энэ бол нэлээн олон талтай асуудал. Ганцхан гарц шийдлээр шийдэгдэхгүй юм билээ. Сүүлийн үед ч гэсэн бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Ихэнх нь танил тал, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн жишээнүүд байдаг. Үүний гол шалтгаан нь архидалт, ядуурал мөн соён гэгээрүүлэх ажил хийгдэхгүй байгаатай холбоотой. Бид ядуурал, архидалттай тэмцэх ёстой. Аль аль талдаа соён гэгээрүүлэх ажлаа орхигдуулсан байна. Үнэнийг хэлэхэд, сүүлийн хэдэн жил төсвийн хөрөнгө оруулалтыг харахаар, баахан цементэн байшин цутгаад, тэр нь үр өгөөжтэй эсэх нь мэдэгдэхгүй явдаг. Гэтэл яг хүн рүүгээ чиглэсэн соён гэгээрэл буюу архи, тамхи, хүчирхийлэл, хар тамхины эсрэг ажлууд маш хангалтгүй байна.

Тэгэхээр хүний оюун санаанд нөлөөлөх зөв ажлуудыг хийхгүй бол ядуурал их байгаа нөхцөлд ганц нэг хэрэг дээр ялын бодлого өөрчиллөө гээд дорвитой арга хэмжээ авч чадахгүй.

-Төр боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлаа алдагдуулсан-

legacy:2025/09/nominchimegGishuun/yaria/01.png

-Та соён гэгээрлийг тамхидалттай холбож ярилаа. Таны санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд үүнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Энэ бол яг төрийн хийх ёстой ажил. Боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлаа алдагдуулсан. Яагаад алдагдуулсан бэ гэхээр, төсөв мөнгөний асуудлаа л ярьдаг. “Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг нь олддог” гэдэг шиг хийе гэвэл олон арга зам бий.

Архидалт, тамхидалттай холбоотой дата судалгааг аваад үзэхээр, маш бага онцгой албан татвартай. Татварын бодлогоор нийгмийн эрүүл мэндээ хамгаалж чаддаггүй. Архи, тамхи буюу хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг “Нүглийн татвар” гэдэг. Энэ нүглийг багасгахын төлөө татвар тавьдаг. Тухайн татвар нь өөрөө архидалт, тамхидалтыг багасгахад зарцуулагдах ёстой.

Харин манайд яаж явж ирсэн бэ гэхээр, жаахан татвараа улсын төсөв рүү татаж аваад архи, тамхины эсрэг зарцуулагддаггүй, хэн нэгний байшин, цемент болж дуусаад байна. Тиймээс “Тамхины хяналтын тухай хууль”-иар тамхинаас авч буй онцгой албан татвараа “Эрүүл мэндийг дэмжих сан”-д төвлөрүүлэхээр тусгасан. Энэ нь хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд зарцуулагдана.

-Татвар нэмэхээр бага насны хүүхдүүд тамхи авах нь багасна гэж байгаа ч нөгөө талаараа тамхидалт нь далд байдалд шилжихгүй юу?

-Үүнийг мэдээж судалгаанд үндэслэн хийж байгаа. Далд байдал руу шилжих үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Монгол Улс дэлхийд байхгүй хямдхан тамхитай болчхоод байна. Хил даваад Эрхүү ороход, яг адилхан тамхи 2-4 дахин үнэтэй худалдаалагддаг. Тиймээс тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын жишигтэй тэнцтэл ямар ч далд байдал үүсэхгүй. Өмнө нь 2017 онд тамхины онцгой албан татвар нэмэгдэх үед ч гэсэн “Далд байдалд шилжинэ” гэж эсэргүүцэж байсан. Улмаар хууль хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэн судалгаагаар, ямар нэг хуурамч тамхи орж ирж далд байдал руу шилжсэн зүйл байгаагүй.

Мэдээж огцом биш үе шаттайгаар татварыг нэмэгдүүлснээр тамхидалт буурна. Тамхидалт буурснаар нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн асар их ач холбогдолтой шүү гэдгийг ойлгуулахыг хичээж хуулийн төслөө боловсруулсан.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun1 жил өмнө

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • Х
    хахахаха1 жил өмнө

    Энэ гишүүний туслах нь уу зориг бол биш байх аа цаг үеэ мэдэрсэн зөв алхам л байх зориг зүрх гэдэг нь өөрт ашигтай цаг хугацааг хүлээхгүй тухай бүрт нь арга хэмжээ авах шүү дээ энэ гишүүний прокурор нарын гуйлтаар зүгээр өнгөрөөж байсан гээд өөрөө хэлээд байгаа юм биш үү нээх шударга хүн болох гээд азаартаад байхад ухаантай бай

  • Х
    хахахаха1 жил өмнө

    тиймүү тэр барилга нь хувийн өмч юм уу

  • З
    Зочин1 жил өмнө

    УИХ-с ганц гишүүн энэ бузартсан салбарын талаар зоригтой дугарсанд баярлалаа. Арай л дэндүү байсан шүү яах аргагүй хүний амь нас, цус урсан байж прокуроруудын булай дэлгэгдэж байна. Энэ ком ажлаа шударгаар хийдэг хүмүүст бус хууль завхаруулагчдад зориулсан. Монголын прокурор үнэхээр ялзарсан

  • З
    з1 жил өмнө

    Хуцдын бэ, үгэнд сайн ордог болохоор ийм олон шинэ байшин барилгатай болсон юм бишүү. Хаанаас олж авчирсан юм гэмээр хэдэн мал шиг юмнууд про хийдэг болсон блэ.

  • Х
    хахахаха1 жил өмнө

    тиймүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Та нар ийм шдээ ХҮН нэг хэдэн авлигач нарыг нь бариад хориод олон улсад нэрээ аятайхан гаргаад өгье гэхээр шинэчлэл энэ тэр гээл дандаа ..... ХАХАХ гэж бодож байгаа байх даа

  • Б
    Балган1 жил өмнө

    Прокурор УИХ-нгишүүдийн үгэнд орохгүй болохоор ийн ярьж байгаа юм уу?

  • Х
    Хуучин Хүү1 жил өмнө

    Хэдэн аюултай хэргийг олны анхааралд оруулан сэвж, прокурорын нэр хүндийг унагах, цаашлаад хараат бус байдалд нь нөлөөлөх гэсэн далд явуулга л яваад байна гэж харж байна. Харамсалтай нь Монголчууд өөрийн тархиар шүүн тунгаах бус тролл бүлгийн поп-нд итгээд л эргүүтэх юм даа

  • З
    Зочин1 жил өмнө

    За прокурорууд их хангамж авдаг юм байна одоо Улсын их хурлын гишүүд ямар хангаж ямар нөхцөлд ажилладаг бэ? тэгээд ямар ажил хийж байгаа бэ? шүүхийн байгууллага чинь та нарын баталсан хуулийн хүрээнд ажилладаг хүмүүс биш юм уу

  • Б
    Баагий Насаа1 жил өмнө

    Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд прокурор өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргадаг. Хэргийн материалтай танилцаагүй хүмүүс харанхуйгаар хэн нэгнийг буруутгаж, харлуулж байгаа нь нийгмийн гажуудал шүү ...

  • С
    Сүүдрээр гэтэгч1 жил өмнө

    Прокурорын тухай хуульд: "Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ хуулийн Монгол улсын Их хурал өөрөө соёрхон баталсан атал өнөөдөр улсын их хурлын гишүүн хүн иймэрхүү зүйл ярьж байгаа нь хуулийн мэдлэг дутуу байгаагийн илрэл юм даа ...

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэр нөлөө бүхий албан тушаалтан болон бусад томоохон хүн оролцсон хэрэг маргаан шийдвэрлэх болоод ирэхээр шүүх тогтолцоог солих болох өөрчлөх хэрэгтэй гээд л эхэлдэг энэ яг ямар учиртай бэ төсөв хөрөнгө энэ тэр гээд өнөөдөр зөрчил, эрүүгийн хэрэг хэр их гарч байгаа юм бол юм болгон дээр олон талтай хандах хэрэгтэй өнөөдөр 2 жилийн өмнөх үнэрээр нэг ч зүйл худалдаж авч чадахгүй зүгээр жишээ шүү .... шүүх тогтолцоог хална солино болно олноороо буруутгах зэрэг нь хэр зөв бэ 2017 мөн шинэтгэл явж байна гээд нэлээд бужигнуулсан тэр үед авлига албан тушаалын хэргийн индекс хэр байсан одоо хэр болж байгаа билээ ард иргэдийн мэдээлэлд дүгнэлттэй хандах соёл суугаагүй энэ үед олны хүчийг ашиглаж бие даасан хараат бусаар хөгжих ёстой үнэт зүйл рүү хэтэрхий дайрах нь хэр зөв бэ энэ хэнд ашигтай бэ ямар зорилготой бэ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ Л БАЙХ

  • Н
    Наранцэцэг1 жил өмнө

    Дрокурор мөрдөн байцаагч нарын хонгил байдаг гэсээн

  • З
    Зочин1 жил өмнө

    Хуулийн тогтолцооныхоо талаар наад захын мэдлэгэгүй байж юун олон юм ярьдаг гишүүн бэ. Эхлээд анхан шатны мэдлэгэтэй бол

  • З
    Зочин1 жил өмнө

    Ер нь тэр 16 настай охины ээж охин хүүхдээ шөнө орой хаагуур юу хийж буйд анхаарсым болов уу да? Үүрийн 5 цагт алуурчин болгохоор улайрч буй хүүгийн цагдаад биеэрээ гүйж очиж мэдэгдсэнээр гэмт хэргийн дуудлага мэлээлэл илэрсэн бдг. Оройжин, шөнөжин эх эцэг нь хайсан уу, охиноо? Огт тэгэж явдаггүй хүүхэд бол эх эцэг нь сүнсээ гартал айж сандарч цагдаад мэдэгдсэн бх ёстой, тэгээд бүр утас нь холбогдохгүй бол.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хуулийг хэлэлцэж баталж гаргадаг нь УИХ шүү дээ та нарын хэлэлцэж баталсан хуулийг л хэрэгжүүлж, удирдлага болгон ажиллаж байна. Мэдлэг, боловсролгүй УИХ-ын гишүүдээээ!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    ingej hudlaa medemhiirch olni anhaaral tatah gesen humuus ih boljee

  • З
    Зочин1 жил өмнө

    хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэгийг нь ч хараагүй байж өнгөцхөнөөр дүгнэж хуулийн байгууллагыг харлуулах ёсгүй. Энэ УИХ-ын гишүүн бас хууль, хууль хэрэглээ, чиг үүрэг, олон улсын гэрээ, конвенц, НҮБ-д элсэн орсноо ч мэддэггүй юм биш үүү???

  • З
    Зочин1 жил өмнө

    Монгол Улс ямар эрх зүйн тогтолцоотой гэдгийг иргэд та бүхэн мэдэх үү? АНУ-д гарсан хэрэгтэй холбогдуулж харьцуулж болохгүй. АНУ бол Анги-Саксоны эрх зүйн тогтолцоотой. Харин Монгол Улс Ром-Германы эрх зүйн тогтолцоотой. Тэгэхээр шүүх эрх мэдэл хэрэгжүүлэх тогтолцоо болон хууль өөр гэсэн үг. 5 минут зарцуулаад л энэ бүгдийг харж болно. Тийм байхад мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж прокурорын байгууллага, өмгөөлөгч нарын ажил хэргийн нэр хүндэд халдаж, заналхийлж, царай зүсээр нь доромжлон тохуурхах нь буруу шүү. Та ч бас энн үйлдлээрээ нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж, бусдын ажил болон хувийн нэр хүндэд халдаж, заналхийлж байгаа нь таны хүсээд байгаа ёс зүй мөн үү???

  • З
    Зочин1 жил өмнө

    Хараат бус, нөлөөнд автахгүй байж хууль тогтоомж, Хүний эрхийн болон хэгдэн орсон Олон Улсын гэрээ конвенцид заасны дагуу өөрийнхөө итгэл үнэмшилд тулгуурлаж шийдвэр гаргаж байгаа. Иргэн хүний нүдээр ял завшуулж, ажлаа хийхгүй байгаа юм шиг харагдаж байгаа нь иргэн таны хуулийн талаар мэдлэггүй гэдгийн нотолгоо. Та бидний хувьд яллагдагчийг тарчлааж, цаазаар авах, алах гэсэн бас л харгис хэрцгий бодлууд байна. Нөлөөнд автахгүй, хараат бус байна гэдэг нь хохирогчийн талд эсхүл яллагдагчийн талд алинд нь ч автахгүй зөвхөн хууль тортоомж, олон улсын гэрээ конвенцийг удирдлага болгож байгаа. Тэрнээс прокурор хууль баталдаг, сольдог хүн биш.

  • И
    Иргэн1 жил өмнө

    Прокурорын чиг үүргийг байтугай хуулиа мэдэхгүй байж ёс зүй, хариуцлага нэхэх нь буруу. Удирдлага болгодог хууль тогтоомж, мөн өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан прокурор чиг үүрэг болон бүрэн эрхийнхээ хүрээнд ажилладаг. Хавтаст хэрэгт ямар ямар ноилрх баримтууд байгаа би, та мэдэхгүй. Мэдэх боломж ч байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг хуулийн хүрээнд дүгнэн яллах дүгнэлт үйлддэг. Илт хуулийг буруу хэрэглэж, алдаа гаргах үндэс байхгүй. Прокурорт хэргийг буцаах гэдэг нь ч энгийн иргэний шууд ойлгоод байгаа шиг биш. Энэ мэтчилэн хуулийн мэдлэггүй байж шүүх болон прокурорын байгууллагын үйл ажиллагаанд илтэд халдах нь буруу. Удирдлага болгодог хууль, журам, Үндсэн хууль, Хүний эрхийн болон Олон Улсын гэрээ конвенцууд олон байгаа. Тэгэхээр яллагдагч байсан ч тэр хүн эрх эдлэх нь бүх хуульд заасан байдаг. Мөн өмгөөлөгч нарын нэр хүндэд илтэд халдаж, заналхийлж байгаа нь хуулийн мэдлэггүй гэдгийн том жишээ. Хүн бүр өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй

  • Б
    Баяраа1 жил өмнө

    Нийгэмд үүссэн бухимдал бүрд олонд танигдах гэсэн энэ мэт хүмүүс ямар ч ойлголтгүйгээр прокурорын байгууллага руу хий хоосон, үндэслэлгүй дайрч байгаад харамсаж байна. Их ухаантай царайлж тогтолцоо, шинэчлэл ярьдаг хүмүүс их гарч ирэх нь дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Хуульч гэсэн тодотголтой амьдралдаа нэг ч хавтас хэрэг шалгаж, хяналт тавьж үзээгүй хүмүүс нийгэмд өөрийгөө хууль мэддэг юм шиг хуулийн байгууллагын ажил руу орж байгаа нь харамсалтай юм. Хууль хяналтын байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь нийгэмд дэг журам тогтож, хүний эрхийн баталгааг хангаж байгаа гэж ойлгодог. Шүүхийн өмнө гэмт этгээдийг гэм буруутай эсэхийг нотлох ажиллагаа та бидний ойлголтоор тийм ч амар биш. Олон зүйлийг шалгаж тогтооход цаг хугацаа орох нь зайлшгүй байх. Аливаа зүйлийг зөв өнцөгөөр нь харах нь чухал гэж боддог шүү.

  • D
    Dondog1 жил өмнө

    Ene ooroo prokuroriin baiguullaga ter tusmaa prokuror gej yg yu hiideg ymar baidag ene albanii darghlaa haana baidag zergiig ard irged ene balai awgaigaas iluu medej bga sh de goln iim medlegggui oorsdoodo ashigtai ym hiih gsen lalruudas hol bailgahn chuhal bailgah

  • I
    irgen1 жил өмнө

    Хяналт тавьж, шийдвэрээ гаргаж ажилласан Янжинсүрэн нь хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог өөрийн эрх мэдэл, итгэл үнэмшлийн хүрээнд үнэлэн шийдвэрээ гаргажээ. Хавтаст хэрэгтэй танилцаагүй, 1 хуудсыг нь ч уншаагүй хүмүүс мөртлөө юу мэдэж зүгээр гуагчдаг бна да? Ажлаа хийсэн хүн буруутах ёсгүй. НПГ-аас хэрхэн ажилласан талаараа бодит мэдээллээ өгсөн харагдсан. Мэдээллээ өгөхөөр өглөө гэнэ,гэмт хэргийн нууцтай холбоотой гээд өгөхгүй болохоор өгсөнгүй гэнэ. Шүүхээс буцаасан нөхцөл байдлыг тодруулах ажиллагаанууд хийгдээд одоо дахин шүүх рүүгээ очиж л байгаа хэрэг бна лэ. Буцаасан асуудалд тодорхой ажиллагаанууд хийгдсэн байх ёстой. Хуульч хүн хэн байсан ажил үүргийнхээ дагуу болон хуулинд зааснаар нь хийгддэг процессуудыг мэдэх л ёстой баймаар. Хуульч хүн гэх, тодрох шаансыг алдахгүй ПОПрох юм да. Ингэхэд УИХ-аас чинь энэ мэтийн заваан ПОП-уудын баталж гаргаж өгсөн заваан жонхуу хуулиуд дээр чинь хэн юу хийхийг шатлан заацан бгаа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ гишүүнийг хараагүй юм байна. Ардчилсан намын хүн үү? Ардчилсан намынхан АНУ г дуурайгаад улс төрд прокурорыгиавч ирэх гээд байдаг. Хэрэв тэгвэл дампуурна. Цагдаа АТГ Тагнуул нь улс төрийн тэнэгүүдийн гарт дампуурч байхад

  • З
    Зочин1 жил өмнө

    Худлаа татвар нэмнэ гээл яриад байх юм тэр прокуроруудаа очиж зодооч

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэр устай нь хэлж чадахгүй бол зүгээр дарга нарынхаа доодхыг хөхөөд хэвтэж бай!!!