М.Нарантуяа-Нара гишүүн цаазын ялыг сэргээх боломжтой эсэх дээр ажлын хэсэг байгууж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/narazamira.png

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын даргад хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр цаазын ялыг сэргээх боломжтой эсэх дээр хуульч гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг УИХ дээр байгууж өгөхийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас хүссэн юм.