Гэрч: Н.Энхбат нь эхнэрээ юу ч дуугарахгүй маш олон удаа хутгалаад байсан. Тэгээд боль гэхэд хутгатайгаа наашаа харахад яг л шийдчихсэн хүн шиг харагдсан

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 13 сек
20
legacy:2025/09/hereg/hereg.jpg

Өнөөдөр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Энхбатад холбогдох шүүх хурал болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм.

Хурлын үеэр хохирогчийн ӨМГӨӨЛӨГЧ "Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна.

Гар утасны чатууд нь гэр бүлийн хүчирхийллийг хэдэн жил үйлдэж байсан нь НОТОЛЖ байгаа" гэлээ.

Мөн улсын яллагч "Нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ХАНГАЛТТАЙ нотлогдож байгаа" гэсэн юм.

Түүнчлэн шүүгдэгч Н.Энхбат "Би хэдэн удаа хутгалсанаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ. Эмнэлэгт очоод гараа боолгож байхдаа ухаан орсон" гэжээ.

Гэрч "Н.Энхбат нь эхнэрээ юу ч дуугарахгүй маш олон удаа хутгалаад байсан. Тэгээд боль гэхэд хутгатайгаа наашаа харахад яг л шийдчихсэн хүн шиг харагдсан.

Хутгалсан хутга нь лангууны доор шүүгээнд байсан байж магадгүй. Зулаа лангуун дээрээ хутга тавьчихаад юм хум зүсэж идээд байдаг байсан. Түүний нөхөр ирэхээр тэр хоёр байнга хэрэлддэг. Нөхрөө ирэхээр Зулаа гараад явчихдаг байсан. Тэгээд нөхрөө явахаар ороод ирдэг. Ер нь гэр бүлийн харилцаа нь их таарамжгүй байсан" гэлээ.

М.Ариунжаргал

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин

    SEXSEER VANXANI NZ AMRAG BOLI ANUSDN BOOW XXN BOOB DOLOON80.955877