“П.Наранбаярын томилсон ХҮН намын нөхөр Баян-Өлгий аймгийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарыг “Намын гишүүнчлэл авахгүй бол ажлаас чөлөөлнө” гэж дарамталдаг“ гэв

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/495542533_675538981774656_7728489666813011534_n11.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Жангабыл Боловсролын сайд П.Наранбаярыг Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар шаардлага хангаагүй хүн томилсон гэлээ.

Энэ талаар тэрбээр "Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар томилсон ХҮН намын нөхөр цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарыг “ХҮН намын гишүүнчлэл авахгүй бол ажлаас чөлөөлнө” гэж дарамталдаг. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар томилсон ХҮН намын нөхрийг ТАЗ-өөс шалгуур хангахгүй гээд дүгнэлт гаргаад ажлаас нь чөлөөлсөн байхад буцаагаад томилчихсон байна" гэсэн юм. Түүний асуулттай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр "ТАЗ-өөс ирүүлсэн шаардлагын дагуу чөлөөлсөн. Гэхдээтүр томилгоогоор ажиллуулах шаардлага гарсан түр томилсон" гэв.