Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болговол ХУЛГАЙ дийлдэхгүй“ гэж ярьсан Г.Амартүвшинд САНУУЛГА ӨГЧЭЭ
260

“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин өнгөрөгч долоо хоногт "ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болговол ХУЛГАЙ дийлдэхгүй" гэх агуулгыг хэлсэн байдаг. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор түүнд сануулах арга хэмжээ авсан талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв. Тэрбээр "Г.Амартүвшинд сануулах арга хэмжээ авсан. Мөн 100 хоногийн хугацаатай харъяа компаниудынхаа үр ашгийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн" гэлээ.



