О.Номинчимэг: Хуулийн байгууллага эрх мэдэлтэй, баян хүмүүст өөрөөр үйлчилж байна гэх шүүмжлэл гарсаар байхад прокурор нь цемент цутгахаас өөр шинэчлэл хийж байгаа юм уу

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:2026/03/nominchimegO.png

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг прокурорын байгууллагын төсөв нэмэгдэж байгаа ч үр дүн гарахгүй байна гэж шүүмжлэв.

Тэрбээр "Хуулийн байгууллага эрх мэдэлтэй, баян хүмүүст өөрөөр үйлчилж байна гэх шүүмжлэл гарсаар байхад прокурор нь цемент цутгахаас өөр шинэчлэл хийж байгаа юм уу. Прокурорын төсөв 2 дахин нэмэгдсэн ч шударга ёс тогтоох ажил нь 2 дахин ихэсч чадсангүй" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэг

    Баянзүрхийн Прокурорын газрын байранд л ороод үзчих. Нэг өрөөнд хэдэн хүн сууж байна? 1 прокурор хэдэн хэрэг шийдэж байна? Нурах шахсан байшинд шөнө өдөргүй зүтгэж байгааг харж болно. Тэр нөхцөл байдлыг судалчихаад ингэж цэцэрх !!!

  • З
    Зочин

    Gishuun baij hudlaa unen ym yrij irgediig toorogduuleh yma. Naa mongiig chin hereggui ymnd tsatsaad bnuu. Ajillaj bgaa humuusiinhee ajliin taatai orching burduuleh gj baishin barilga barij bn. Zarim prokuroriin barilga nurj unah ni holgui l huuchirsan bn. Ta nar shig hudlaa hoshoo shig ym brij mongo ideegui bn

  • И
    иргэн

    ene uls turchid hudlaa sensatsi uusgej, huuliin baiguullagad nuluuluh neg arga heregsel yavaad ch bhshig

  • З
    Зочин

    Ингэж цаг үеийг мэдэрч поопроно гэдэг бас л авьяас шүү.

  • З
    Зочин

    Тогоон дотор нь ажиллаж үзээгүй хүн юугаа мэдхэв судалгаатай л баймаар байна

  • И
    Иргэн

    Энэ гишүүн попрох олонд танигдах гээд хүссэнээрээ бурж бнаа. Эцсийн эцэст гишүүн та энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаа 1 прокурор жилд хэдэн хэргийг шийдэж ар амьдралаа умартан ажиллаж бгааг мэдэх үү. Юу ч мэдэхгүй байж ингэж попормооргүй бнаа

  • Б
    Баяраа

    Прокуроруудын 1 жилд улсын төсөвт оруулсан мөнгөний хажууд наад 143 тэрбум төгрөг чинь юу ч биш. Прокурорууд хоол идэж, хувцас өмсөж, хүн шиг амьдарч байж тэр цагаан захтай хүмүүстэй чинь нүүр тулдаг юм.

  • З
    Зочин

    Хэрэг шийдвэрлэж байгаа прокурор, мөрдөгч оюутан хүүхдүүд шиг жижиг өрөөндөө 3-4-өөрөө сууж ажил үүрэг гүйцэтгэх нь өөрөө хэр зохимжтой юм, итгэл үнэмшил хэр байхын сайн бодоод үзээрэй.Манай Монгол Улсаас бусад улс оронд прокурорын ажлын байр нь та нарын суудаг төрийн ордноос том, тоноглогдсон ажил үүргээ гүйцэтгэхэд тохирсон байдаг даа.Гэтэл өнөөдөр төрийн байгууллага нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгааг ойлгох ухаан хайрла. Ажлын байрны асуудал ярихаар л нэг хүнтэй холбоотой юм шиг сонин юм ярьдагаа болимоор юм. Том сэтгээч дээ. энэ чинь цэцэрлэг сургуулийн хүүхдүүд асуудал ярьж байгаа юм шиг сонсогдоод байна шүү. арай арай

  • З
    Зочин

    Энэ хүн энэ нийгэмд, Монгол улсад өөрөө яг юу хийж бүтээсэн, ямар нөлөө үзүүлсэн хүн бэ? хариулт гарч ирэхгүй л байгаам даа.дүүргийн прокурорын газруудын ажиллаж буй нөхцөл бол үнэхээр хүнд.Аль болох боломж бололцоогоороо л нэгэнт өргөсөн тангарагтай учраас л буцахгүй, няцахгүй ажиллаж байгаа байх.Ер нь бол төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж, нийгэм, ард иргэд амар тайван байнаа гэвэл төрийн байгууллагаа элдвээр сонссон, өөрөө гар хүч оролцож, бие сэтгэлээрээ имэрч мэдээгүй асуудлаар сэвж, өндөр авхуулж, өөрөө шударга хүн болж танигдах гэсэн оролдлого хийх бол утгагүй ЭГО өндөртэй хүний л шинж дээ.Одоо та нар зүгээр энгийн иргэд биш төрийг түшиж байгаа албан тушаалтнууд, жаахан ухаантай байж, бүх юм хөгжиж цааш явахын эхлэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тэрний тулд сайн техник тоног төхөөрөмж, орон байртай байж байж цаашаа явдаг гэдгийг анзаарч үзээрэй.

  • З
    зочин

    энэ Номинчимэг гишүүн нийслэл, дүүрэгт ямар нөхцөлд, ямар ачаалал дунд прокурорууд шөнө, өдөргүй ажиллаж байгааг их хурлын танхимаасаа гарч нүдээр үзэх хэрэгтэй, салбарын ажил, амьдралын зах зухаас мэдэхгүй ингэж сэвэх хэрэггүй дээ, эхлээд гадарлачихаад дараа нь попорвол уг нь зүгээрсэн...