Онцгой байдлын байгууллагаас таван хурандаа цолтон төрлөө

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
10
legacy:2025/09/ariunjargal/nuur.jpg
legacy:2025/09/ariunjargal/yyyy.jpg

ЗХЖШ-ын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 5 хурандаа цолтон төрлөө.

legacy:2025/09/ariunjargal/ooo.jpg

Тодруулбал, ОБЕГ-ын Гал түймэртэй газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц. Төрбилэг, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэг, мөн сургуулийн Усан спорт, сургалтын төвийн ахлах багш дасгалжуулагч, дэд хурандаа Н.Үербаатар нарт хурандаа цол олголоо.

legacy:2025/09/ariunjargal/tstststs.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, цолны шаардлага, болзол, шалгуур хангасан нэр бүхий офицеруудад холбогдох хууль, журмыг үндэслэн албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгожээ.

legacy:2025/11/aa.jpg