Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн төслийг жадлан эсэргүүцэж, луйвар зэргээр гүтгэж буй С.Ганбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 9 сек
310
legacy:2025/09/lkhagvyntoym.jpg

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр "Өнгөрсөн оноос УИХ-ын гишүүн С.Ганбаатар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг удаа дараа гутаан доромжилж байгаа. Энэ үйлдвэрийг босгох гэж маш олон ажилчид үйлээ үзэж байгаа. Газрын тосны үйлдвэрийг дэмжихгүй байгаа монгол иргэн байгаа гэж бодохгүй байна. УИХ-ын гишүүд ч энэ үйлдвэрийн төслийг дэмжиж байгаа. Гэтэл тэр хүн яагаад тэгж жадлан эсэргүүцдэг юм бол. Би бүр сүүлдээ гайхаад хардах ч сэтгэл төрөх шиг. Хэний төлөө үйлчлээд байгаа юм. Монгол Улс яагаад монголчууд түлш, шатахууны хувьд бусдаас хараат бус түвшинд хүрч болдоггүй юм.

Би тэр хүнийг цэвэр муу санааны үүднээс эсвэл мэдэхгүйдээ ингээд байна гэж бодохоо больсон. Одоо бол хууль, шүүхийн байгууллагаад хандана. Манай байгууллагын хамт олон ч байр сууриа илэрхийлнэ. Эсвэл Монгол, Энэтхэгийн хоорондын найрамдалт харилцаанд сэв суулгах гээд байгаа юм уу.

Ерөнхийлөгчтэй найз хүн би биш л дээ. Энэ төслийг Ерөнхийлөгч 2018 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн. Ажил төрлийн шугамаар мэдээж уулзалдана шүү дээ. ЗГ-ын хуралдааны үеэр уулзаж байсан. Найз бол биш. Би тэр хүнтэй уулзаагүй гурван жил болж байна. Намайг Ерөнхийлөгчийн найз, хамтраад луйвар хийж байна гэсэн. Би бол тэр хүнийг тийм хүн гэж хэзээ ч боддоггүй. Тэр хүнтэй ойр дотно хүн ч манайд ажилладаггүй" гэв.

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин132..

    Ашиглалтад орохгүй байх нь чамд ашигтай байгаа юм биш үү

  • З
    Зочин

    Ганбаатар ортой зүйл ярьдаг хүн дээ. Эсрэг мөнгөний тролууд дайрч өгнө дөө

  • З
    Зөнч

    Хиншүү С.Ганбаатар нэг л сандраад ,орон гаран яриад л нэг л биш ээ.Уг нь Монгол улсын эрх ашгийн төлөө баймаар санж.

  • З
    Зочин

    Ганбаатарын зөв.

  • I
    Irgen

    Zuv 2

  • Z
    Zochin

    Ene ashiglaltand barag orohgui ni todorhoi bolloo shuu tgeed neg jadlan eserguutsdeg hun olood ene hunees bolood uildveree ashiglaltand oruulj chadsan gui geh gej bgaan chimeeegui olon jil barij duusgahgui deerees ni nemj tusuv batluulj yawj bsnaa genet garch ireed uchigdur barij ehelsen yum shig l yum yarihii mongolchuudiig teneg gej bpddog yum bhdaa

  • З
    Зочин

    Тэрийгээ л ашиглалтад оруулчихаач.цаг нь болоод өнгөрлөө.

  • И
    Иргэн

    Өөрөө шалгуул.ОГЦОР!! Зайгаа тавь.хэзээ дуусах юм? 2018оноос хойш үлгэр боллоо. Чадваргүй байж зайлж тус бол.жил бүр өртөг нь нэмэгдээд байна. Доллар урсаж байна.

  • З
    Зочин

    Hhrelsuhiin hulgaich ham heregten avgai uneniig helsen chin, urvulzuj baih shiv dee

  • З
    Зочин

    Муу ажиллаж байна. Одоо хэзээ ашиглалтад орох юм бээ. Шалгавал их юм гарах байхшүй

  • З
    Зочин

    Зарлахгүйгээр шалуулж байхгүй яасан юм?

  • I
    irgen

    cni ter huniig ymar ih gutgej bna oor gishuun bol chamd engej uneng cnin helehgui bga yum u cni tiim bol naad uildwere ard tumend sn tailbarlad uguch mgl d ashigtai yum bol hurdan hiigech ygd heruul hiiged ywdag yum be tamine🤗👍

  • 8
    8989

    Яасан дуусдаггүй бүтээн байгуулалт вэ ? Улам л өртөг нь нэмэгдээд байдаг ?

  • И
    Иргэн

    монголд газрын тосны үйлдвэр байгуулвал ганцхан орос улсад л ашиггүй . оюу толгойн гэрээ бас л ганцхан оросд л ашиггүй

  • И
    Иргэн

    АЛТАНЦЭЦЭГЭЭ ХҮНИЙГ ШАЛГУУЛАХ ЯАХ ВЭ ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ. НААД ҮЙЛДВЭР ЧИНЬ ЕР НЬ ОЙРЫН АРВАН ЖИЛД АЖИЛД ОРЖ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ҮҮ? ҮГҮЙ Л БОЛОВ УУ. ЗАРДЛЫГ НЬ ӨСГӨӨД Л МӨНГӨ ИДЭЦГЭЭГЭЭД ХЭВТСЭЭР ЧИ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРНА ДАА

  • З
    зочин

    Яасан өндөр зардлаар хийдэг юм чи! Ямарч лам бөө, эрүүгийнхэн, хуулиар хамгаалуулаад үйл чинь ирнэ.

  • И
    Иргэн

    Та нар арай хэт өндөр үнээр барьж зардлаа ихэсгээд бна уу гэж хардаж байна. Анх хэзээ ашиглалтад орно гэж байлаа. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрчихвээ. Ийм байхад хэн ч хардана шүү дээ. Яагаад Дорнод барьж байгуулж болоогүй юм бэ. Эсвэл Зүүнбаянд яагаад барьж болоогүй юм бэ. Тэгвэл зардал хэмнэгдэх байсан. Алтанцэцэг захирал эхлээд та өөрийгөө шалгуул.

  • Л
    Л.Цэнгэл.

    Газрын тос гэснээс 1990ээд оны үeд Монголчууд бид газрын тосоо олоод одоо болтол Хятадаар дамжуулан Хятад гаралтай Япончууд руу цэвэршүүлэх нэртэй зөөсөөр байгаад дуусгачихаад одоо бас яагаад олон юм хуцаад байна. Дорнодын дайчин тамсагт газрын тосоо шороотой хутгаад хаячихсан байсныг Солонго бүсгүй ард түмэнд үзүүлж байсан нь саяхан.. Бас мөхөс би 1991онд Унгар улсын мэрэгжилтнүүдтэй хамтран 192кг ланолин гарган авсныг химийн хүрээлэнгийн ажилчид цэвэршүүлнэ гээд Хятад гаралтай Япончууд руу зөөсөөр байгаад дуусгачихсан. Oдоо У.Хүрэлсүх өөрсдөө нүүрстэй байхад Хятад улсаас нүүрс худалдаж авна гээд гэрээ хэлцэл хийгээд бараг аваад Монголчууд бидний гал голомтыг самараад байгаад нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

  • Г
    Готов

    Монголчууд стратегийн ач холбогдолтой төсөл эхлээд явж байна. Мэдээж гаднаас зогсоох гэсэн санаа байгаа. Тэдэнд ашиггүй юм чинь. Бид юм хийж бүтээж байж цааш хөгжинө. Тэрийг нь улаан эсэргүүцэгч төрийн ажилтан байна гэхээр яах болж байнаа. Яагаад тийм хүнийг сонгоо вэ? Иргэд ээ? Гадны гар хөл болсон Ийм хүмүүс л монголыг үеийн үед Сүйтгэж байсан түүхтэй шүү

  • З
    Зочин

    2018 оноос хойш 8 жил өнгөрчээ. Хэтэрхий удаан биш үү? Бурхан минь тэр үйлдвэрийг нь ажиллаж байгааг харах нас хайрла.

  • М
    Монгол

    Тэгээд тэр газрын тосны үйлдвэр чинь хаана байна. Худлаа хэрүүл зарга гээнэ. Барьчихаад солиорооч. Худлаа авгай..

  • З
    зочин

    энэ хүнтэй баримт материал авч очоод мэтгэлцэж болно шүү

  • З
    Зочин

    Хиншүү Ганбаа бол тэр чигээрэ хээл хахуульд идэгдсэн хулгайч шүү дэ. 1 солонгосоос замын зардал гд хээл хахууль авч бгаа видео бдг биздэ. одоо Оросын тагнуул болсон

  • З
    Зочин

    энэ Ганбаатар гэдэг хүн арай дэндлээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг. Энэ хүн эсэргүүцэхгүй доромжлохгүй юмгүй боллоо...

  • З
    Зочин

    Асар их мөнгө нэмэн нэмэн үрээд та нар юу хийсэн юм бэ?! Амалсан хугацаа чинь алга боллоо. Хэний даалгавар вэ ч гэх шиг. Сүржигнээд. Битгий балайр шамшигдуулагч минь.

  • И
    Иргэн

    Золин авгай Монголын хөрөнгөөрөө тоглож байгаа ...юуч хийгдээгүй Монголын мөнгө л үрэгдэж энэ авгай харин халж үхтлээ баяжиж байгаа .Аль 2020 онд орох байсан ...Үүнийг нь хүрэлсүх хэлж би 3 зүйлийг хийнэ гээд байсныг сануулах ёстой Одоо 2030 онд ч орохгүй Ороод ч ажиллахгүй

  • O
    Oogii

    Fangshu hulgaichuu

  • З
    Зочин

    Uu ene shunaliin tulam bolson emgen ter gazariin tosiig nohoin zamaar oruulj bgaa duu odoo gazariin tosnii vildwer bvvr vlger bolson huurhii duu

  • З
    Зоригоо

    За харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол нэгэнт эхлүүлсэн ажлаа тултал дэмждэг хүн.Монголд хүн гүтгэх харлуулах асуудал арай дэндлээ шүү.Бүгд л би хардах эрхтэй гэж солиорцгоох болжээ.Хардах гэдэг үг чинь олиггүй үг шүүдээ.

  • З
    Зочин

    1хархад ард иргэдийн төлөөч юм шиг.ахиад хархад хархад юм шиг Монголд үнэн худлаа гаргаад ирдэг төрийн алба бна уу? Ямарч их мөнгөжсөн новш вэ.монголын нөхдөө.