“Монголын электрон спортын холбоо“-нд БТСУХ-ноос 8.4 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн баримтыг “Шилэн“ Цогоо гаргалаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/09/548629593_776047128390507_3395915963533183289_n.jpg

Өнгөрөгч өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номинг ажиллаж байх үед MongolZ багт төсвөөс санхүүжилт олгосон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам өгсөн. Харин эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Номин болон MongolZ баг үгүйсгэсэн мэдэгдлийг гаргасан юм. Ингэхдээ Ч.Номин гишүүний зүгээс тус багт санхүүжилт олгоогүй, зөвхөн шигшээ багт оруулсан гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар "Шилэн" гэгдэх иргэн Б.Цогтгэрэл санхүүгийн мэдээлэл гарган тавьжээ.

Тэрбээр "Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Шилэн данс ухлаа. "Монголын электрон спортын холбоо" гэх байгууллага 8,437,000 төгрөгийг Биеийн тамир спортын улсын хорооноос авсан байна. Уг байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллага энэ мөнгө нь Төсвийн мөнгө. MongolZ баг аваагүй гэдэгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ ч үнэн байх" гээд дараах баримтыг дэлгэжээ.

Тодруулбал, эл шилэн дансны мэдээлэлд цахим спортын шигшээ багийн бүрэлдэхүүнд 8.4 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос шилжүүлжээ. Үүнд, дасгалжуулагч болон дасгалжуулагчийн эмчийн цалин, НДШ багтжээ.

legacy:2025/09/aaaa/549291194_4242000559451352_2347389731491709044_n.jpg legacy:2025/09/aaaa/548833427_4241993442785397_4179441103798802245_n.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • T
    T

    Zuv oilgoj

  • М
    М

    Юм ойлгодог хүнд бол энэ нэг их асуудал болоод байх юм ер алга. Албан пасспорт авбал зарим нэг тэмцээнд виз энээ тэрээ гэхгүй оролцох гээд л шигшээд орсон. Шигшээд орохын тулд холбоогоор буюу MESA-р дамжсан, хууль журмын дагуу шигшээ тамирчдын цалин төсвийг олгосонг МонголЗ авахгүй гэсэн. Нэг сарын цалин болох нийт 8 сая MESA-ийн дансанд царцсан (буцаах гэсэн сонголт байдаггүй), шигшээ тамирчдад зарцуулах 60 сая төгрөгийг 2 хуваан тэмцээнүүдэд төсөвлөсөн л байна лээ. Ямар ч ойлгомжгүй, хууль бус, идсэн уусан юмгүй. Тэр 8 сая дээр үхэх гээд байгаа Ундрамын хувийн дансруу шилжүүлчихэд ч таталдаад байх юмгүй бие даасан холбоо, бие даасан баг.

  • З
    Зочин

    esportiin holboond mongolz hamaardaggui shde, biy daasan bag shuu