С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас зургаан сар шалгаж, яллагдагчаар татжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/09/ganbaa2.webp

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн байгууллагаар шалгагдаж, яллагдагчаар татагджээ. Түүний Төрийн ордон дахь ажлын өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлэг мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар өчигдөр АТГ-аа мэдээлэл өгөхдөө төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Тодруулбал, хэргийн яллагдагч статустай байгаа С.Ганбаатарт прокуророос гурван удаа дуудан ирүүлэхээр хандсан боловч ирээгүй учраас прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулахаар очсон гэлээ. Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас зургаан сарын турш шалгаж дуусаад, өнгөрөгч наймдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Л.Цэнгэл.

    Одоогийн АТГ Ухнаагийн Хүрэлсүхийн газар .. АТГ аа та нар чаддаг юм бол Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль (авилга ) авсан Ухнаагийн Хүрэлсүхд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

  • З
    Зочин

    ганбаатар бол бас л энг зальжин жулик шүүдээ