ДҮРЭМ: Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-ны саналаар МАН-ын шинэ дарга сонгогдоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/431.jpg

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлын товоо тогтоолоо. Тодруулбал ирэх бямба гараг буюу энэ сарын 27-нд товлосон байна.

Бага хурлаар Их хурлаа товлож, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм. Тус намын Их хурал нь 45-аас доошгүй хоногийн өмнө зарлагдах ёстой аж.

Ташрамд дурдахад, одоогийн байдлаар Монгол Ардын намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. МАН-ын дүрмийн 20.3.7 Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэсэн дүрмийн заалттай.

Өөрөөр хэлбэл, Бага хурлын гишүүдийн 2/3-ын саналыг авсан тохиолдолд заавал Их хурал зарлахгүйгээр намын даргаар сонгогдох боломжтой юм.