“Ч.Хүрэлбаатар МАН-ын даргад нэрээ дэвшүүлээгүй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:5926/8456/NewFolder 1/2.jpg

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлын товоо тогтоолоо. Тодруулбал ирэх бямба гараг буюу энэ сарын 27-нд товлосон байна. Одоогийн байдлаар Монгол Ардын намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Тэгвэл тус намын даргын сонгуульд сайд асан Ч.Хүрэлбаатарыг нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл гараад байсныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үгүйсгэлээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр бага хурлын дараагаар өгсөн мэдээлэлдээ "Сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээгүй. Гэхдээ намын даргын өрсөлдөөнд хэн ч нэрээ дэвшүүлж болно" гэв.