А.Баяр: Зам дагуух зогсоолыг нэмэгдүүлж, хувийн зогсоолыг түрээслэх боломж нээнэ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2025/09/ariunjargal/kheseg.jpg

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан “Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах” ажлын хэсгийн хурлаар авто зогсоолын асуудлыг хэлэлцлээ.

legacy:2025/09/ariunjargal/zam.jpg

Хурлын үеэр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл болон цаашдын төлөвлөгөөг танилцууллаа. Түүний мэдээлснээр, НЗД-ын захирамжаар нийслэлд 40 байршилд их багтаамжийн зогсоол байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

legacy:2025/09/ariunjargal/bayar.jpg

НИТХ-ын дарга А.Баяр “Их багтаамжийн зогсоолуудыг хувийн хэвшил хэрэгжүүлэх нь зөв. Харин нэгдүгээр эгнээ буюу зам дагуух зогсоолыг орхигдуулж болохгүй. Энэ төрлийн зогсоолыг нэмэгдүүлэх боломжтой байршлуудыг судалж, танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болголоо.

Мөн тэрбээр иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффисынхоо зогсоолыг шөнийн цагаар түрээслэх боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.