Элчингийн цом 2025” таеквондогийн тэмцээн маргааш эхэлнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/543121286_1203219388505570_2104739900047088558_n.jpg

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит уламжлалт Олимпын таеквондогийн “Элчингийн цом 2025” тэмцээн энэ сарын 9-р сарын 24-25-нд Монгол бөхийн өргөөд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд Монгол Улс болон БНСУ-ын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу тамирчдын ур чадварыг сорих, олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгодог чухал тэмцээн юм.

Тус тэмцээн нь зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй Монгол, БНСУ-ын соёл, нөхөрлөлийг харуулдаг чухал үйл явдал болж ирсэн. Түүнчлэн ирээдүйн шигшээ багийн тамирчдыг тодруулах, олон улсын тавцанд өрсөлдөх шинэ үеийн таеквондочдыг бэлтгэх зорилготой аж.