ОБЕГ: Хүүг эрэн хайх эрлийн ажиллагааг ЗОГСООГООГҮЙ. Холоос ирсэн сайн дурынхныг буцааж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/09/obeg/huvsgul/548301488_1333330862164978_2821757515411723739_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа 8 дахь хоногтоо үргэлжилж байна. Харин цахим орчинд "Хүүг хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон" гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Эрлийн ажиллагааг зогсоогоогүй. Холоос ирсэн сайн дурынхныг буцааж, мэргэжлийн байгууллага, ороннутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид эрлийг үргэлжлүүлж байна" гэлээ.