Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монголын жүдочид Чиндао Гран прид өрсөлдөхөөр мордлоо
00

Монголын үндэсний шигшээ багийн жүдочид БНХАУ-ын Чиндао хотод энэ сарын 27-29-нд зохион байгуулагдах олон улсын “Grand Prix Qingdao 2025” тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн Гран прид шигшээ багийн гавьяат дасгалжуулагч Ч.Болдбаатар болон Г.Болдбаатар нарын удирдлага дор Эрэгтэй жүдочидоос:
-60 кг: Б.Сүхбат, Т.Түмэнжаргал
-66 кг: Ё.Басхүү
-73 кг: Л.Энхдөл, Д.Будсүрэн
-81 кг: О.Шинэбаяр
+100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
Эмэгтэй жүдочидоос:
-48 кг: Г.Наранцэцэг
-52 кг: Ц.Гал-Од, Б.Уранзаяа
-57 кг: Л.Сосорбарам
-63 кг: Л.Энхрийлэн
+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул нар эх орноо төлөөлөн барилдах юм.



