Тайландаас баригдсан “Говь“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг батлан даалтад гадуур шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 2 сек
80
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилсан байдаг. Улмаар энэ сарын 22-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монгол Улсад авч иржээ.

Ингэхдээ түүнийг цагдан хориогүй, гадуур батлан даалтад шалгаж байгаа аж. Тэрбээр Тайландад эрүүл мэндийн шалтгаанаар биеэ эмчлүүлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Иймд батлан даалтад гадуур шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлтийг ч прокурорын байгууллага хүлээн авсан бололтой одоогоор ямар нэгэн цагдан хорих хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргаагүй байна.

Сануулахад, Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.

Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж байсан юм.

Б.Амарсайхан хил давж зугтсанаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байсан. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байсан юм. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байсныг эх сурвалж мэдээлсэн юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    GOE TACHAANGUI BOOW XXI80.955877ANUSN VANXANI ALNI SEXSEER VANXANDAAD80.955877

  • З
    Зочин

    Арчаагүй гөлөг

  • А
    АВЛИГАЧИН

    ХУУЛИЙНХАН АВЛИГАЧИД

  • З
    Зочин

    Монгол улсад мөрдөгдөж буй хууль нь зөвхөн улныханд үйлчилнэ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Д
    Дэл

    Мөнгө бүхнээс хүчтэй гэдэг үнэн юм байна хууль биш юм байна

  • З
    Зочин

    Би бол буудаж алах байсан

  • И
    Иргэн

    Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ гэдэг заалтаа ингээд өөрчилчих:Чи мөнгөгүй бол шууд шоронд, мөнгөтэй бол чамайг шоронд хорихгүй ял өгсөн ч хөнгөн өгөөд ямар нэг тэмдэглэлт ойгоор өршөөл үзүүлнэ гээл хуулиа өөрчилчих.