Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил хууль бусаар амьдарчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/ariuka/dungg.jpg

Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр (2025.09.24) албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.

Тодруулбал, Тус иргэн нь 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устган, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн юм. Улмаар холбогдох байгууллагуудаас хувь хүний мэдээллийг тодруулахад БНХАУ-д бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн болох нь тогтоогдсон.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шийдвэрлэн, Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэх ажиллагааг ийнхүү зохион байгууллаа.

legacy:2025/09/ariuka/dung.jpg legacy:2025/09/ariuka/dungggg.jpg