Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон эмэгтэйг эрэлч нохдоор хайж эхэллээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/09/obeg/huvsgul/552497429_1337930288371702_1420177491431555816_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан суманд иргэн 46 настай эмэгтэй Э сураггүй алга болоод буй. Тодруулбал, тус сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт 4 хүн самар түүж байснаас Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байдаг. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсноор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрлийн ажиллагааг хийж байна.

Эрлийн багт нэмэлтээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С. Ганболдоор ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Замын жолоос дагаад явцан бхоо эсвэл хүн гөраас үүрэндээ аваачаад чулуугаар тагалчаа биз

  • З
    Зочин

    Золбин ардчиллын гайгаар байгаль дэлхий бузарлагдаж, улс эх орондоо ажил хөдөлмөр хийхгүй самар жимс түүж зарах гэж явснаас л болж байгаа юм. Хатуу хандаад байвал байгаль дэлхий хариугаа авдаг гэсэн үг байдаг даа.

  • З
    Зочин

    Өөрийн хэрэгцээнд гэхээс борлуулах, ашиг олох зорилгоор самар түүхийг хориглоочээ

  • З
    Зочин

    ANUSDI809.55877XUCHINDI SEXSEER XUCHINDI ALNI SEXSEER80955.877