Хүүхэддээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/nomUnshih/MPA434831.jpg

Хүүхдүүд аливаа дадлыг заавар, уриалгаар бус, харсан зүйлээсээ илүүтэй суралцдаг. Эцэг эх,асран хамгаалагч бид өөрсдөө ном унших дадалтай бол хүүхэд ч үүнийг эерэг зан үйл гэж хүлээн авч, сонирхох магадлал өндөр байдаг. Тиймээс ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь өөрөө үлгэрлэх юм.

Зөвлөмж 1

Хүүхэд эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийнхээ үйлдлийг даган дуурайдаг тул та бүхэн өөрсдөө ч бас ном унших нь чухал.

Зөвлөмж 2

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хүүхэд ном уншиж байх үед нь та ч мөн ном уншаарай.

“Би энэ номыг уншиж дууслаа, их сонирхолтой байлаа” гэх мэтээр сонирхолтой болгон ярилцаарай.

Долоо хоногт 1-2 удаа гэр бүлээрээ уншсан номынхоо тухай ярилцаарай.

СУДАЛГААГААР:

Стэнфордын их сургуулийн (2021 он) судалгаагаар ном уншдаг эцэг эхтэй хүүхдүүдийн 80 хувь нь өсөж том болоод ч ном унших дуртай хэвээр байдаг нь тогтоогджээ.