Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг анх алга болсон газраас 3-4 км зайтай газраас олжээ
50

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа 9 дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хүүгийн цогцсыг анх болсон газраас 3-4 км зайтай газраас олсон байна. Ингэхдээ хүүгийн цогцос бүрэн бүтэн байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хүүгийн цогцсыг олсон нь үнэн" гэх мэдээллийг өглөө.



