Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Энхболд: Би ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ЭМДЕГ-ын даргаар очиход нөхцөл байдал хүнд байсан
40

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМДС дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор С.Энхболдыг даргаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайдад танилцуулсан талаар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ талаар ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдоос тодруулахад "Би ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ЭМДЕГ-ын даргаар очиход нөхцөл байдал хүнд байсан. Тогтолцооны асуудлыг шийдэхгүйгээр ганцхан ЭМДЕГ-ын даргыг нь сольж, хяналт шалгалтыг сайжруулснаараа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй" гэлээ.



