Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/11/medeelel1.png

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэж буй билээ. Тэгвэл хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад өрсөлдөхөөр болоод байна